Дэлхийн нөлөө бүхий 20 орны тэргүүн нар урьд тулгарч байгаагүй санхүүгийн хямарлыг гэтлэх арга замыг хэлэлцэхээр АНУ-ын нийслэлд цуглажээ. Энэ хямарал дэлхийг хамарсан эдийн засгийн шинэ систем юм. Энэ хямарал бараг бүгдэд нөлөөллөө. Дэлхийн 2-р дайны дараа байгуулагдсан санхүүгийн систем шинэ сорилыг гэтэлж чадахгүй болохыг энэ хямарал харууллаа. Тиймээс энэ системийг хамгийн дээд түвшинд авч үзэж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэх шинэ системийг тодорхойлох шаардлагатай байсан юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үүнийг ийнхүү тодорхойлж байна: «Санхүүгийн ирээдүйн бүтцийн тухайд миний бодлоор өнөө үед энэ ямаршуухан харагдах талаар маргах зүйл алга. Энэ систем илүү нээлттэй, санхүүгийн системийн бүх оролцогчидтой тохиролцсон, тэдний тэгш эрхэд тулгуурласан байх ёстой. Циклийн шинжтэй зах зээлийн эдийн засаг буюу тодорхой хугацаанд үүсдэг эрсдлээс урьдчилан сэргийлэх чадалтай байх ёстой. Дамлах явдлыг үл гаргах рейтингийн агентлагуудын энгийн мэдээлэлд тулгуурлах ёстой» гэж Д.Медведев тэмдэглэв. “Хорин орны” төрийн тэргүүн нар хамтдаа боловсруулсан зарчимд тулгуурлан ажилласан болохоор уулзалт амжилттай боллоо. Нэгдүгээрт бизнес эрхлэгчдийн бүх үйл ажиллагаа эдийн засгийн өсөлтийг сэргээх явдал юм. Хоёрдугаарт Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Гуравдугаарт эдийн засгийн бодлогыг олон улсын түвшинд зохицуулах шаардлагатай. Дөрөвдүгээрт үндэсний түвшинд өдөөн хатгасан алхамаас татгалзах явдал юм. Энэ бүх зарчим төгсгөлийн тунхаглалд багтсан. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид хямарлыг гэтлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлсэн эхний үр дүнг хэлэлцэж, шинийг тодорхойлохын тулд энэ оны хавар энэ хэлбэрээр уулзахаар тохиролцсон байна. “Хорин орны” уулзалтын хэлбэрээр эдийн засгийн ирээдүйн бүтцийн үндсийг тавихад тус болно гэж ажиглагчид үзэж байна. Энэ хямарал гэх мэт асуудлыг хэлэлцэхэд олон орон оролцож байгаа тул илүү уялдаатай, жинтэй шийдвэр гаргаж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав