Вашингтонд 11-р сарын 15-нд нээгдсэн аж үйлдвэр хөгжсөн 20 орны дээд хэмжээний уулзалтаар дэлхийн санхүү эдийн засгийн системийг шинэчлэх асуудлыг хэлэлцэхийг Хятад улс хүсч байна. БНХАУ-ын Гадаад хэргийн албан ёсны төлөөлөгч Цинь Ган Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Хятадын удирдлагын байр суурь Москвагийнхтай бүрэн давхцаж байна гэж манай тоймч Альберт Папоян тэмдэглэж байна. Дэлхийн санхүү-эдийн засгийн системд эрс өөрчлөлт хийх цаг хэдийн болсон гэдэгт Орос, Хятад, Энэтхэг, Вьетнам болон Ази Номхон далайн бүс нутгийн бусад улс, АНУ-ын НАТО-дахь холбоотнууд итгэлтэй байна. Орчин цагийн санхүүгийн системийг хөгжингүй орнууд үндэслэсэн тул зөвхөн тэдэнд үйлчилж байна гэж Хятадын “Жэньминь жибао” төв сонид тэмдэглэжээ. Харин бусад орны хувьд энэ систем худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн олон улсын талбарт өөрийн дүрмээ тулгах хэрэгсэл болж байна. Өнөө үед америк долларын ханш нь унаж, олон улсын худалдаа-эдийн засгийн янз бүрийн гэрээ, хэлэлцээ байгуулахад доллар цаашид тодорхойлох валют байхаа больж байна. Дэлхий ертөнц баян чинээлэг, ядуу, том, жижиг бүх орны ашиг сонирхол, эрхийг харгалздаг олон туйлт, ардчилсан бүтэцтэй байх ёстой тул бүх улс орнуудын хооронд шударга, харилцан ашигтай ажил хэргийн харилцаа тогтох ёстой. Ертөнцийг нэг нийслэлээс удирдаж болохгүй гэдэг нь дэлхий дахинаа мэдрэгдсээр байна. Улс төрчид, улс төр судлаач, америкийн нэрд гарсан сэтгүүлчид АНУ “дэлхийн цагдаагийн” үүрэг гүйцэтгэх, хэт гүрний эрмэлзлэл, хүч хэрэглэх бодлого хэрэгжүүлэхээс татгалзах хэрэгтэй гэж үзэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Холбооны Зөвлөлд танилцуулсан илгээлттэй яг энэ тухай ярисан юм. «Бид сонирхосон талуудтай хамтран аль нэг салбарт дангаар ноёрхох нөхцлийг үл бүрдүүлэх харилцааны жинэхэн ардчилсан загварыг бид бүрдүүлнэ. Нэг нийслэлээс ертөнцийг удирдаж болохгүй»гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн юм. Үүнийг ойлгохоос татгалзаж байгаа хүмүүс өөрт болоод өрөөлд шинэ тулгамдсан асуудал үүсгэнэ. Орос улс энэ чиглэлд “их наймын бүлэг”, ШХАБ, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Орос, Бразил, Энэтхэг, Хятад /ОБЭХ/ зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ. Бушийн засаг захиргаанаас хэрэгжүүлсэн эдийн засгийн үр ашиггүй бодлогоос үүдэлтэй санхүүгийн хямарлыг даван туулахад сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжлийн хурдаар дэлхийд тэргүүлж, байгаа ОБЭХ-д улсуудад их найдвар тайвьж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав