Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев саяхан болсон орос улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцогчидтой уулзахдаа энэ сэдвийг хөндсөн юм. Энэ жил Орос улс 100 сая гаруй тонн үр тариа хураасан байна. Сүүлийн 15 жилд хамгийн их ургац хураасан нь энэ билээ.Орос улсын хөдөө аж ахуйн хөгжүүлэх нь хэдэн жилийн турш үндэсний тэргүүн зэргийн төсөлд багтаж байна. Хамгийн их хэмжээний үр тариа хураагаад зогсохгүй Орос улсын хөдөө аж ахуйн нийт үйлдвэрлэл 6,5 хувиар өссөн юм. “Энэ нь Орос улсынхаас гадна бусад хэрэгцээг хангах үзүүлэлт юм” гэж Д.Медведев ярьж байна. Тэр хэлэхдээ: «Дэлхийн олон бүс нутгийг цочроогоод байгаа дэлхийн санхүүгийн хямарал нь хүнсний хямаралтай давхцаж байна. Орос улсын хөдөө аж ахуйн салбарт нэмэлт тодорхой хэтийн төлөв бүрдэж байгаа юм. Энэ хандлагыг харгалзан манай орон дэлхийн хүнсний сагсанд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой. Хөдөө аж ахуй улс орны тэргүүн зэргийн зорилтот багтаж, төрөөс хөдөөгийн бизнесийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулсны ачаар нааштай үр дүн гарсан. Одоо энэ хурдыг хадгалах нь чухал юм». Санхүүгийн хямарлын үед Орос улсын хөдөө аж ахуйг хамгаалах нь улсын тэргүүн зэргийн зорилт болоод байна. Тиймээс Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үр тарианы экспортыг улсаас даатгах хөтөлбөрийг боловсруулахыг засгийн газарт үүрэг болгожээ. Нефть, хийн экспортод ийм хэм хэмжээ хэдийн тогтсон юм. Хүнсний зах зээлд оролцогчид тэгш эрхтэй байх, худалдааны томоохон сүлжээний дарамтаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг хамгаалах худалдааны тухай хуулийн төслийг нэн даруй бэлтгэх шаардлагатай байна. “Энэ нөхцөлд биднээс шалтгаалах бүхнийг хийж, бэлтгэх хэрэгтэй” гэж Д.Медведев хэлэв. Одоо хямарлын нөлөөг бууруулах, оросын хөдөө аж ахуйд эрчимтэй хөгжих боломж олгоход бүх хүч чармайлтаа чиглүүлж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав