Барак Обамын удирдасан АНУ Орос улстай тогтоосон харилцааг атгаг бус санаагаар харж, бид сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Каннад Орос улс болоод Европын Холбооны аж үйлдвэрийнхэнтэй уулзахдаа ийнхүү мэдэгдсэн байна.АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, сонгуулийн дараа ч гэсэн Д.Медведев энэ улсын шинэ удирдлагатай харилцан ашигтай, үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд Орос улс бэлэн байгаа тухайгаа нэг бус удаа мэдэгдсэн юм. Каннад хийсэн мэдэгдэл нь Вашингтон Орос улсын талаар шударга, бодитой байр суурь баримтална гэдэгт найдаж байгаа, Москва сайн санаа өвөрлөж байгааг Барак Обамад дахин сануулж байгаа хэрэг юм. Их биш хэдий ч, энэ найдварыг хэрэгжүүлэх эхний үндэслэл байгааг тэмдэглэх хэрэгтэй. Нэгдүгээрт АНУ-ын ирээдүйн удирдагч орос-америкийн харилцааг ирээдүйн бодлогын тэргүүн зэргийн зорилтын нэг гэж үзэж байгаа нь гарцаагүй чухал юм. Д.Медведев болон Барак Обамын утсаар ярьсан ярианаас энэ бүхэн тодорхой байна. Орос улсын төрийн тэргүүн сонгуульд ялалт байгуулсанд Барак Обамад утсраар баяр хүргэсэн юм. Хоёрдугаарт Д.Медведев утсаар ярисан ярианд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Тэрээр Каннад үг хэлэхдээ дэлхийн бодлого болон гол асуудлаар АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй тохиролцож чадна гэдэгт тэр итгэлтэй байна. Орос, АНУ-ын удирдлага удахгүй уулзахаар тохиролцсон нь Барак Обама Москватай яриа хэлэлцээгээ нааштай өөрчлөх бодолтой байгааг илтгэж байна. АНУ-ын ирээдүйн засаг захиргааны бодитой бодлогыг өнөөдөр таамаглахад хүнд юм. Европт америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах, Стратегийн давшилтын зэвсэглэл-1 гэрээ, НАТО-г Орос улсын хил хүртэл өргөжүүлэх, бусад асуудлаар Москва, Вашингтон тохиролцох нь чухал байгаа талаар өнөө үед олонтаа ярьж байна. Польш, Чехид радар, пуужин байрлуулах АНУ-ын төлөвлөгөө, нэг талын шийдвэрээр Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, Украин, Гүрж улсыг НАТО-д нэн даруй элсүүлэх шийдвэр нь Орос улсыг өдөөн хатгаж байгаа хэрэг юм хэмээн Италийн засгийн газрын тэргүүн Сильвио Берлускони саяхан мэдэгдсэн юм. Орос, АНУ-ын өндөр боловсролтой, эрч хүчтэй, залуу удирдлагууд орос-америкийн харилцааг бие биедээ үл итгэсэн, атгаг санаанаас ангижируулна. Манай улсын ашиг сонирхолыг харгалзсан, харилцан бие биенээ хүндэтгэх үндсэн дээр хоёр талын болон олон талын харилцааны шинэ шаантай хэлэлцэх хэргийн төлөвлгөө боловсруулах боломжтой. Олон улсын хамтын нийгэмлэгийг бусад гишүүдтэй ярилцасны үндсэн дээр орчин үеийн аюул заналыг зайлуулна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав