Олон нийтийн санаа бодлыг судлах бүх оросын төв оросын иргэдийн дунд дэлхийн санхүүгийн хямарал ямар үр дагавартай вэ? сэдвээр санал асуулга явуулав. Санал асуулгад оролцогчдын 40 орчим хувь нь хямарал тэдний материаллаг байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байгаа бол 32 хувь нь санхүүгийн байдалд огт нөлөөлөөгүй гэж хариулжээ. Оросын иргэдийн гурван хүн тутмын нэг нь гэр бүлийнхээ хүрээнд дэлхийн санхүүгийн зах зээлд болж байгаа үйл явдлыг идэвхтэй хэлэлцдэг бол 50 хувь нь ийм яриа өрнүүлдэггүй гэж хариулжээ. Манай сурвалжлагч Светлана Андреева энэ сэдвээр оросын нийслэлийн гудамжинд яваа хүмүүстэй ярилцжээ. Оросын тэрбумтнууд тэр дундаа хөнгөн цагааны компанийн магнат Олег Дерипаску болон Чукотын автономит тойргийн захирагч Роман Абрамович сүүлийн хэдэн сард санхүүгийн хямарлын улмаас 230 тэрбум доллароо алдсан гэж оросын болон өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаж байна. 1998 зээлээ төлөх чадваргйү байсан үеээс хойш дотоодын бизнес эрхлэгчид хамгийн их хохирол амссан нь энэ юм. Оросын энгийн иргэд ноцтой хохирол амсаагүй байна. “Олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгсэлд хямарлыг тойрсон элдэв шуугиан тасрахгүй байгаа тул үүнд анхаарлаа хандуулахад хүрч байна” гэж инженер Виктор Иванов ярьж байна. «Миний бодлоор санхүүгийн гэхээс илүү сэтгэл зүйн хямарал байна. Эргэн тойронд бахардаж, бүгд мөнгөө хэрхэн хэмнэхээ бодож байна. Би ч гэсэн ялгаагүй үүнд автсан. Дэлхийн хэмжээнд хэмнэж эхлээгүй байна. Ямар нэг худалдан авалт хийх шаардлагатай эсэхийг бодож, элдэв зардал гаргахаас татгалзаж, өрхийн төсөвөө нэмэхийг чармайж байна. Манай найзууд хүүхэддээ, гэр бүл, амрах зэрэгт мөнгө хэмнэхгүй» гэж В.Иванов хэллээ.
    Светлана Козлова хямарлын улмаас сэтгэл зүйн дарамтанд орсон ч, санхүүгийн байдалдаа итгэлтэй байна. Тэр хэлэхдээ: «Надад болоод гэр бүлийнхэнд маань санхүүгийн хямарал хараахан илрээгүй байна. Бид өрөө төлсөн, бараа худалдан авдаг дэлгүүртээ орж, урьдынх шиг бараа бүтээгдэхүүнээ авсаар байгаа. Найз нөхөд маань ажил төрөл хэрхэх бол? гэж зовниж байнаа миний хувьд бол түгших зүйл байхгүй. Би сайн удирдлагатай сайн компанид ажилладаг. Хямарлыг даван туулна. Тэгээд ч төр засгийн хийж байгаа бүхэнд бид итгэх ёстой».
     Харин Валерий Уланова хямарлын үр дагавар материаллаг байдалд нь нөлөөлөөгүй ч, үүнийг мэдэрсэн байна. «Манай ажилд боловсон хүчнээ өргөжүүлэхээр төлөвлөж байсан одоо ойрын хагас жилд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй. Манай ажил нэгт нөхдүүд мөн л ийм байдалтай байгаа. Тэнд шинэ ажилтан авахаа түр больсон. Би ийм нөлөөг мэдэрсэн. Хямаралтай холбоотой эсэхийг нь мэдэхгүй юм гэхдээ дэлгүүрт барааны үнэ өссөнийг мэдэрсэн гэж В.Уланов хэллээ.
    Зарим компанид боловсон хүчнийг цомхотгох яриа гарч байна. Хямарлын улмаас хүмүүс ажилгүй болж байгаа тохиолдол ч байна.Одоо хөдөлмөрийн биржид мэгдэх зүйл байхгүй гэж хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Андрей Гринберг ярьж байна. «Бүртгэлтэй ажилгүйдлийн тухай яривал ажилгүйдлийн хэмжээ нэмэгдсэн зүйл хараахан ажиглагдахгүй байна. Ажлын байр санал болгох үзэсгэлэнгийн арга хэмжээнд ирж байгаа хүмүүсийн тоо урьдынхаас ихсэж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдээгүй».
    Гэсэн ч төр засаг одооноос зарим компанийн боловсон хүчнийг цомхотгосноос үүдэлтэй үр дагаврыг бууруулахаар шийсэн. Орос улс ажилгүйдлийн тэтгэмжийг хэд дахин нэмсэн. “Хямарал хамгийн түрүүнд нөлөөлөх ажилгүй болсон банкны ажилтнуудад ажлын байр хангалттай байгаа” гэж Андрей Гринберг ярьж байна. Харин ажлын шинэ байранд тэд урьдынхаасаа нэлээд байга цалин авах байх.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав