Дээд хэмжээний уулзалтад Д.Медведев оролцоно. Энэ дээд хэмжээний уулзалт ер бусын ачаалалтай, чухал уулзалт болно. Ирэх долоо хоногт Вашингтонд болох “хорийн” дээд хэмжээний уулзалтын өмнө мөн дэлхийн санхүү эдийн засгийн хямарлын нөхцөлд энэ форум болох гэж байна. Ниццад болох уулзалтыг хоёр талын харилцааг хэвийн болгох, тулгамдсан хэд хэдэн олон асуудлаар тохиролцох бодит боломж хэмээн Москва үзэх хэрэгтэй. Уулзалтад оролцогчид Орос, Европын Холбооны хооронд шинэ суурь гэрээ байгуулах яриа хэлэлцээг сэргээх тухай шийдвэр гаргах бүрэн боломжтой. Москва үүнд бэлэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр манай түншүүд бөмбөгийг эзэмшиж байна. Орос улс Европын Холбооны орнуудаас дутахгүй шинэ баримт бичиг батлахыг сонирхож байна. Литва эсэргүүцсэн ч, Москватай яриа хэлэлцээ хийж эхлэх шийдвэр гаргасан Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын саяхны уулзалт үүнийг баталж байна. Ниццад болох форум европын аюулгүй байдлыг бэхжүүлж, хувь нэмэр оруулах сайхан боломж юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн саяхны санаачилгад тулгуурлан үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Тэрээр евроатлантын аюулгүй байдлын шинэ гэрээ боловсруулж, гарын үсэг зурахыг Европын орнууд, АНУ, Канадад санал болгосон юм. Бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг дэмжих урьдын систем үеэ өнгөрөөсөн тул ийм гэрээ байгуулах шаардлагатай хэмээн дэлхийн тэргүүлэх орны олон удирдагч хүлээн зөвшөөрсөн юм. Орос улс хариу арга хэмжээ авахад хүрээд байгаа бүс нутагт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах АНУ-ын төлөвлөгөөний тухайд Европын орнууд жинтэй үг хэлж болохоор юм. Дээд хэмжээний уулзалтын өмнөхөн ерөнхийлөгч Д.Медведев Францын “Фигаро” сонинд өгсөн ярилцлагадаа Орос улс энэ асуудлаар “тэг хувилбар” санал болгоход бэлэн байна гэсэн юм. Ниццад болох форумд оролцогчид хямарлаас гарах уялдаатай арга замыг боловсруулах боломжтой. Орос улс, Европын Холбооны орнууд энэ талаар өөрсдийн саналтай байгаа. Энэ форум Вашингтонд болох “хорийн” уулзалтын өмнө болох гэж байгаа нь цагаа олсон хэрэг юм. Дээд хэмжээний уулзалтаар дэлхийн санхүүгийн систем, олон улсын санхүүгийн байгууллагыг шинэчлэх шийдвэр гаргах ёстой юм. Ерөнхийлөгч Д.Медведев “Фигаро” сонинд тэмдэглэснээр ил тод, удирдаж болох шийдвэр гаргах ёстой гэжээ. Тэгэхлээр Ниццад болох Орос улс, Европын Холбооны удирдагчдын уулзалт бодит боломжоос үүдээд их сонирхол татаж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав