Олон улсын үнэт цаасны зөрүүгээс ашиг олдог хүмүүсийн халдлагаас улс орныхоо валютыг хамгаалах тухай асуудлыг хэлэлцэхээр Хятад, Өмнөд Солонгос, Япон улс баасан гаригт Вашингтонд 3 талын уулзалт зохион явуулахаар шийджээ. Дэлхийн тэргүүлэн 20 орны тэргүүн нарын АНУ-ын нийслэлд болох өнөөгийн дэлхийн санхүүгийн хямарлаас гаргах арга замыг хэлэлцэх зөвлөлгөөний өмнөхөн сангийн сайд нарын хэлэлцээ болов. Гадаадын капитал улс орноос их хэмжээгээр гарсны улмаас үндэсний валют воны ханш эрчимтэй унаж байна. Тиймээс Япон, Хятад улс Өмнөд Солонгост үзүүлэх тусламжийн хэмжээг судалж байна. Өнөөгийн байдлаар Япон улс Сөүлд 13 тэрбум долларын тусламж үзүүлэх, БНХАУ дөрвөн тэрбум орчим доллартай дүйцэх юанийн дэмжлэг үзүүлэх яриа хэлэлцээ хийж байна. Хямарлын асуудлыг шийдэхийн тулд их хэмжээний үндэсний валютыг түр солилцох тухай ярьж байна. Америк доллартай харьцах воны ханшийг дэмжихийн тулд байнга интервенц хийсний улмаас Өмнөд Солонгосын алт валютын нөөц эрчимтэй буурч байна. Хятад, Өмнөд Солонгос, Япон улс зүүн өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн 10 оронтой хамт бүс нутгийн аль нэг валютын ханш унасан тохиолдолд харилцан татаас олгох механизм байгуулахаар тохиролцсон юм. Одоо энэ системд 80 тэрбум орчим доллар эргэлдэж байна. Энэ салбарт хамтран ажиллах хандлага нэмэгдсэн энэ үед Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Азид америк долларын оронд өөрсдийн нэгдсэн валют нэвтрүүлэхийг санал болгов. Тэрээр өмнөд солонгос, британи, японы сонинд өгсөн ярилцлагадаа, “Дэлхийд америк долларын байр суурь суларсан. Хэрэв Хятад, Өмнөд Солонгос, Япон улс нэгдсэн валюттай болохоор тохиролцвол энэ валют ямар ч төвөггүй бүх бүс нутагт нэвтэрнэ.” Энэ байр суурийг Хятад улс дэмжсэн юм.

<сонсох>

Г.Нарангарав