Киргизийн нийслэл Бишкект сарын өмнө болсон ТУХН-ийн улсуудын тэргүүн нарын хуралдаанд эдийн засгийн хамтын ажиллагааг гол үйл ажиллагаа хэмээн зарласан юм. Энэ салбарт бүрэн хамтран ажиллах нь ТУХН-ийн улсуудын тогтвортой хөгжүүлэх зайлшгүй нөхцөл хэмээн тодорхойлсон. Ирэх жил ТУХН-ийн засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийг тэргүүлэх Молдав улсын нийслэлд саяхан болсон хуралдааны үеэр ТУХН-ийн улсууд эргэлзээтэй олон үнэлгээг үл харгалзан хөгжиж, амьдарсаар байгааг тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Владимир Воронин сэтгэл хангалуун тэмдэглэсэн билээ. Энэ хүрээнд тогтоосон харилцаа холбоо нь амьдрах чадваргүй байсан. ТУХН-ийн улсуудад өнөө хүртэл Европын Холбоонд байдаг шиг интеграцчлалын тодорхой механизм байхгүй байгаад харамсаж байгаагаа тэр илэрхийлэв. Улс орнуудын хооронд үр нөлөөтэй холбоо тогтоохын тулд улс бүр тусгаар тогтнолоо хүндэтгэж сурах хэрэгтэй болохыг Владимир Воронин тэмдэглэв. Санхүүгийн хямарал дэгдсэн, мөн олон улсын байдал бүхэлдээ хүндэрсэн нөхцөлд ийм шинжтэй асуудал онц чухал хэмээн ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн шинжээч Кирил Фролов манай радио станцад өгсөн ярилцлагадаа дурдав. «АНУ-ын долларын толгойлсон дэлхийн хуучин журам сүйрч, Орос улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэх шинэ журам тогтож байна. Тиймээс хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын Владимир Воронин зэрэг прагматик удирдлагууд үүнийг ойлгон, Орос улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийн төлөө байна. Тэд геополитикийн маневроо хадгалахыг хүсч, бүгдийг эдийн засагтай холбож байна. Орос улсын гол зорилго нь бүх асуудлыг эдийн засагтай холбох боломж үл олгож, эдийн засгийн хувьд Орос улсаас хамааралтай улс орнууд геополитикийн зохих чиглэлд орохыг хүлээх хэрэгтэй» гэж Кирилл Фролов үзэж байна.Кишиневт болох засгийн газрын тэргүүн нарын маргаашийн хуралдаанд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө нь олон улсын эдийн засгийн харилцааны гол оролцогч болгон хувирган нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Европын холбоо дэлийн давцанд, улс төрийн салбарт бүрэн тоглогч болохын өмнө үүнээс эхэлж байсан. Глобалчлалын нөхцөлд тэр дундаа өнөөгийн хүнд нөхцөлд интеграцчлалын нэгдлийн хөгжлийн зүй тогтол ийм байна.

<сонсох>

Г.Нарангарав