Нэрд гарсан нисэх онгоцны зохион бүтээгч Андрей Туполевын төрсний 120 жилийн ой 11-р сарын 10-нд тохиолоо. Андрей Туполевын удирдлаган дор 20-р зуунд улс орны нүүр царайг тодорхойлсон цэргийн болон иргэний 100 гаруй нисэх онгоц зохион бүтээжээ. Андрей Туполевын амьдрал тэр чигтээ нисэх онгоцтой холбоотой байв. Тэрээр 1918 онд Москвагийн техникийн их сургуулийг онц дүнтэй дүүргээд “оросын нисэх онгоцны эцэг гэгддэг” Николай Жуковскийн шавь болсон юм. Нисэх онгоцыг модоор хийж байсан эринд Туполев анх удаа нисэх онгоцыг металлаар хийж, дэлхийн нисэх онгоцны бүтцийн хөгжлийг тодорхойлсон билээ. Түүний санаачилгаар анх удаа Ту-104 эх орны тийрэлтэт зорчигч тээврийн нисэх онгоц бүтээсэн нь ийм онгоцыг дэлхийд олноор ашиглах эхлэлийг тавьсан юм. Түүний нисэх онгоцоор дэлхийн 78 амжилт тогтоож, 1937 онд Умард туйлаар анх удаа Москвагаас АНУ-д нисч, ер бусын 28 нислэг үйлдсэн билээ. Туполев 20-р зууны нисэх онгоц зохион бүтээгчдийг сурган хүмүүжүүлсний дотор Павел Сухой, Михаил Миль нар байна. Сансрын хөлгийг бүтээсэн Сергей Королев ч Андрей Туполевыг багшаа хэмээн нэрлэдэг юм. Туполев одоо өөрийнх нь нэрэмжит болсон зохион бүтээх товчоог үүсгэн байгуулж, 50 жил тасралтгүй удирдсан байна. “Андрей Туполевын байгуулсан сургууль, үүсгэн байгуулсан зохион бүтээх товчоо, Туполевын ажлууд нь ЗХУ, Орос улсын нисэх онгоцны техникийн хөгжлийн шат юм. Энэ бүхэн Андрей Туполевтой холбоотой” гэж одоогийн удирдлагын нэг Александр Затучный ярьж байна. Туполев зохион бүтээх товчоондоо эх орны болон дэлхийн нисэх онгоцны салбарт алдар цуу авчирсан хэд хэдэн шатны нисэх онгоц бүтээсэн билээ. Алс стратегийн бөмбөгдөгч Ту-95 нисэх онгоц одоо ОХУ-ын агаарын зэвсэгт хүчинд байна. Зорчигч тээврийн Ту-154 нисэх онгоц оросын нисэх онгоцны компанийн “ажлын үндсэн морь” гэж хэлж болно. “Туполев” компани цаг хугацаагаар шалгарч, дэлхийн жишигт хүрсэн шинэ нисэх онгоц бүтээсээр байна гэж Александр Затучный ярьж байна. “ТУ-204120СЕ туполевын нисэх онгоц 9-р сарын 8-нд Европын төрлийн гэрчилгээ авсан. Оросын нисэх онгоцны түүхэнд оросын нисэх онгоц анх удаа дэлхийн жишигт хүрсэн гэх гэрчилгээ авсан юм. “Туполев” компанийн өнөөгийн үйл ажиллагаа ямар түвшинд байгааг энэ илтгэж байна. Ту-204-120СЕ нисэх онгоц Ту-204 болон Ту-214 нисэх онгоцны бүлэгт багтдаг тул Ту нисэх онгоцууд олон улсын жишигт нийцэж байгааг илтгэж байна». Европын хэм хэмжээгээр нисэх онгоцны юулгүй байдлын асуудал хариуцсан Европын агентлагийн гэрчилгээ нь зуны цагт дэлхийн бүх бүс нутгийн тэнгэрт нисэх үүд нээгдэж байгаа хэрэг юм хэмээн Александр Затучный ярив. Хятадын захиалсан Ту-204-120СЕ таван нисэх онгоцны эхнийх нь 10-р сарын 28-нд Таньдин хотын нисэх буудалд газардсан. Горбуновын нэрэмжит Казанийн нисэх онгоцны үйлдвэрт улс орны нисэх онгоцны компанид нэлээд эрэлттэй байгаа Ту-334 нисэх онгоцыг бөөнөөр үйлдвэрлэж байна. “Туполев” компанийн зохион бүтээгчид өнөөгийн байдлаар тоот технологид тулгуурласан шинэ нисэх онгоц бүтээж байна. Том их биетэй зорчигч тээврийн нисэх онгоцны үйлдвэрт анх хийж байгаа Ту-204-100СМ, Ту-204-300СМ дунд зайны нисэх онгоцууд хамгийн шилдэг нь юм. Тодорхой захиалагчийн хүсэлд нийцүүлэн нисэх онгоцны дотоод засал, тоног төхөөрөмжийн цогцолбор, хөдөлгүүр зэргийг суурилуулна гэж Александр Затучны тэмдэглэсэн байна. Энэ бүхэн “Ту” нисэх онгоц дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгож байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав