Экологийн өрийн хямарал гэгч хамгийн ноцтой аюул бидэнд нүүрлэж байгааг экологчид анхааруулав. Нийгмийн хэрэглээ дэлхийн боломжоос 30 хувиар илүү байна. “Амьд дэлхий-2008” олон улсын экологийн илтгэлийн шинэ хувилбарт энэ тухай дурджээ. Тус илтгэлд бичсэнээр дэлхийн хүн амын дөрөвний гурав нь экологийн өртэй улс оронд оршин сууж байна. Тэд эдийн засгийн сайн сайханд татагдаж, нийгмийн хэрэглээний загварт баригдсан амьдралаар замнаж байна. Хэрэв эрэлт ийм хурдаар өсвөл 2030 онд өнөөгийн амьдралын хэв маягийг авч явахад хүн төрөлхтөнд 2 дэлхий шаардлагатай гэж эрдэмтэд тооцжээ. Энэ аюултай хандлагыг өөрчлөх үр нөлөөтэй олон арга байгаа гэж орос улсын экологичид үзэж байна. Юуны түрүүнд сайн сайхны шинэ үзэл санааг боловсруулж, зан байдлын загварыг өөрчлөх хэрэгтэй гэж Оросын Шинжлэх Ухаан академийн биофизикийн эсийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Алексей Карнаухов ярьж байна. «Тухайлбал өнөө үед дундаж иргэн мориноос илүү хүчин чадалтай машинтай болохыг зорьж байна. Тэгвэл хэтдээ ийм машинтай болсон ч хүмүүс сайн сайхны шинж тэмдэг гэж үзэхээ болих юм. Тухайлбал нарны зай нь тодорхой хэрэглэгчийн эрчим хүчийг хэмнээд зогсохгүй, ийм байшинд байгаа хүн эрчим хүчний болзошгүй хямарлаас хамгаалагдсан гэж үзэж байгаа. Хүмүүс сэтгэл зүйн хувьд ийм байдалд шилжсэнээр зах зээлд ихээхэн нөлөөлж чадна. Нөөцийг үрэн таран хийх бус хэмнэж буй бараа, үйлчилгээнд илүү их ач холбогдол өгнө”. Орос улс экологийн өртэй улс бус харин экологийн ивээн тэтгэгч орон болохыг тус илгтэлд тэмдэглэжээ. Тус улсад хүрээлэн буй орчныг хамгаалах, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэхэд их анхаарал хандуулж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев санхүүгийн хямарлаас үл хамааран экологийн үйлдвэрлэлийг дээшлүүлэх ажлаа үргэлжлүүлэхийг бизнес эрхлэгч болоод үйлдвэрлэгчдэд уриалав. “Тухайн бизнесийн боломж хумигдсан тохиолдолд ч тэд цэвэрлэх системээ сайжруулах, хаягдлаа бууруулахаа хойш тавих ёсгүй бөгөөд хүрээлэн буй орчныг сайжруулах ажлаа үргэлжлүүлэх естой” гэж орос улсын ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Санхүүгийн хямарал нөөц хэмнэх төсөл хэрэгжүүлэх, дээд зэргийн технолгийн үйлдвэрлэл явуулахад түлхэнэ гэж шинжээч экологичид үзэж байна. «Өнөөгийн хямарал дэлхийн экологийн төсөл хэрэгжүүлэх боломж бидэнд олгож байна гэж Алексей Карнаухов ярьж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн хийсэн мэдэгдэл, мөн ерөнхий сайд В.Путин нарны зайд ашигладаг политалст цахиур шорооны үйлдвэрт очиж, дээд зэргийн технологи, эрчим хүчний асуудлаарх хороог тэргүүлж, “Роснано” нанотехнологийн оросын корпораци байгуулагдсан нь үүнийг баталж байна. Энэ байгууллагын нэг зорилт нь ус болон нарны эрчим хүчээр экологийн технологи хөгжүүлэх явдал юм”. Орос улсын экологийн хуулийг сайжруулах нь ажлын өөр чиглэлийн нэг юм. Хөрс, агаар мандал, усны обьект, ахуйн хаягдлыг боловсруулах системийг сайжруулах саналыг бэлтгэсэн байна. Бизнесийг экологийн хариуцлагатай болгох арга хэмжээ авсан. “Үйлдвэрлэгчийн экологийн хариуцлага нь дэлхийн зах зээлд өрсөлдөх хүчин зүйлийн нэг хэдийн болсон” гэж орос улсын шинжээч Алексей Карнаухов ярив.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав