“Виро” компани хөдөө аж ахуйн техникийн зах зээлд 15 жил орчим бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компани трактор, комбайн, хөдөө аж ахуйн бусад машины хүнд агрегатыг засварлаж үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Өнөөгийн байдлаар тус компанийн үйл ажиллагаа металл бүтээц, хөдөө аж ахуйн агрегат үйлдвэрлэхэд чиглэж байна. “Таван жилийн өмнө үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөхөөр шийдсэн” гэж “Виро” компанийн захирал Андрей Белов ярив. Субъектив, объектив хэд хэдэн урьтал нөхцөл бүрдсэн юм. Импортын техникийг үйлдвэрлэх болсонтой холбоотойгоор засвар үйлчилгээ төдий л хэрэгцээгүй болсон. Нөгөө талаас үйлдвэрлэлийн үйл явцад оролцохыг хүссэн юм. “Виро” компани “Сибирский Агропромышленный Дом” /САД/ компанитай хамтран ажиллаж эхэлсэн байна. “САД” компани үр тариа үйлдвэрлэх нөөц хэмнэх технологийн орчин үеийн машин бүтээж, зах зээлд нийлүүлдэг гэж Андрей Белов ярьж байна. Орос төдийгүй гадаадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд нэн хэрэгцээтэй байгаа техникийг бид үйлдвэрлэж байна. “Виро” компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс хамгийн эрэлттэй “Лидерн-6Н” угладаг газар сийрүүлэгчийг монголчууд ихээхэн сонирхожээ. Тус компанийн захирлын хэлснээр өнөөдөр тус компанид чанарын өндөр түвшинд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Мэргэжлийн боловсон хүчин, дээд зэргийг технологийн гагнах үйлдвэрлэлийн ачаар сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарыг янз бүрийн үзэсгэлэнгээс авсан шагнал урамшуулал баталж байгаа юм. “САД” компанийн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн захирал Александр Сваровскийн ярьснаар “Виро” компанийг техникийн өндөр мэдлэгтэй, ажлын 50 байраар хангаж, зохих хөдөлмөрийн хөлстэй, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах чадалтай залуу удирдлага толгойлж байна. “Бид юуны түрүүнд “Виро” компанийг зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгч” гэж үзэж байгаа. Хэтдээ тус компани үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав