Орос улсын иргэд АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн хоёр хүний аль нэгийг сонгохоор бол мэдээж хэрэг залуу, эрч хүчтэй, улс төрийн аядуу бодлого барьж байгаа Барак Обамын төлөө өгөх байсан биз ээ. Нөгөөтэйгүүр АНУ-ын дээд удирдлага Орос улстай тогтоосон харилцаа зөв голдиролд ороосой гэж хүсч байгаа учраас ийм сонголт хийх байсан. Сүүлийн саруудад ерөнхийлөгч Ж.Бушийн засаг захиргаа энэ харилцаа “хүйтэн дайны үеийнхт” аваачих дөхсөн. Цагаан ордны ирээдүйн эзнийг тодруулах сонгуулийн өмнөх кампанит ажлын явцад түүний бодлого өрсөлдөгчийнхөөсөө илүү зөв болохыг улс төрч, шинжээч, сэтгүүлчид ажсан юм. Тэрээр Москвагийн тухайд нөхөрсөг бус эрс мэдэгдэл хийгээгүй. Үүний зэрэгцээ тэр Кремльд найдвар төрүүлэх ямар нэг дохио өгөөгүй. “Их уналтаас хойш” АНУ-д тохиосон санхүү эдийн засгийн уналтын тэр үед түүнд үүнийг анхаарах сөхөө байгаагүй биз ээ. Нөгөө талаас дэлхийн хямарал Орос улс уналтыг даван туулах, дэлхийд өсөн нэмэгдэж байгаа үүргээ хэрэгжүүлэх боломж олгосон. АНУ-д болох “20 орны” дээд хэмжээний уулзалтаар батлах нь гарцаагүй. Энэ уулзалтаар Д.Медведев хямарлын эсрэг хөтөлбөрөө танилцуулна. Дээд хэмжээний уулзалтаар АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч, оросын удиардагч нар уулзахыг үгүйсгэхгүй юм. Барак Обама Цагаан ордонд ирснээр Вашингтоны Москвагийн талаар баримтлах бодлогод эрс эрчимтэй өөрчлөлт ороно хэмээн найдах хэрэггүй хэмэн олонхи шинжээчдийн үзэж байгаатай санал нэг байна. Тэрээр өөрийн засаг захиргааны гол албан тушаалд хэнийг томилохоос их зүйл хамаарна. Гүйцэтгэх засаглал төдийгүй АНУ-ын Конгрессын хоёр танхимыг хяналтандаа авсан ардчилсан намынхны улс төрийн асар их нөөцийг харгалзах шаардлагатай. Америкийн шинэ тэргүүн дотоодын асуудалд дарагдах бөгөөд Орос улстай тогтоосон харилцаанд ихээхэн анхаарал хандуулахаас аргагүй юм. Энэ харилцаанд анхаарал хандуулахгүй бол цөмийн зэвсэглэлд хяналт тавих, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтай тэмцэх, бүс нутгийн хямарлыг зохицуулах зэрэг асуудлыг шийдэх аргагүй юм. Москва тэгш эрхийн үндсэн дээр харилцан бие биенээ хүндэтгэх, бие биенийхээ ашиг сонирхолыг харгалзах, дотоодын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох замаар АНУ-тай үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн билээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав