Ерөнхийлөгчийн Холбооны Зөвлөлд танилцуулсан илгээлтэд олон улсын байдалд нэлээд анхаарал хандуулсан юм. Д.Медведев сүүлийн үед урган гараад байгаа дэлхийн санхүүгийн хямарал, Гүрж Өмнөд Осетид халдсан зэрэг тулгамдсан асуудалд мэдээж хэрэг анхаарал хандууллаа. Хар тэнгист НАТО-ийн цэргийн хөлөг онгоцыг оруулах, дараа нь америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэн даруй Европт байрлуулахын тулд Кавказд энэ мөргөлдөөнийг дэгдээсэн гэж тэрээр үзэж байна. Пуужингийн систем байрлуулж эхэлсэн тул Орос улсын зүгээс зохих хариу арга хэмжээ авахаас аргагүй юм. Тбилисийн дэглэмийн эхлүүлсэн энэ балмад үйлдэл бүс нутгийн хил хязгаараас хальж, аюулгүй байдлыг хангах олон улсын байгууллагын үйл ажиллагаа үр нөлөөтэй эсэхэд эргэлзээ төрүүлэхэд хүргэлээ. Дэлхийн санхүүгийн хямарал орон нутгийн хэмжээнд эхэлж дараа нь АНУ-ын үндэсний зах зээл, эцэстээ дэлхийн шинжтэй болсон. «Орон нутгийн зарим тулгамдсан асуудал дэлхийн хамтын ажиллагаанд бүх нийтийг хамарсан шинжтэй болж байна хэмээн Д.Медведев тэмдэглэв. Харин одоо дэлхийн хамтын нийгэмлэгийн зарим гишүүдийн аюултай, амиа бодсон, алдаатай шийдвэрийг таслан зогсоох механизм боловсруулах шаардлагатай байна. Алдаанаасаа сургамж авч, 2008 оны хямарал зэргээс хариуцлагатай бүх үндэстэн улс төр, эдийн засгийн системийг эрс шинэчлэх цаг нь болсныг харууллаа хэмээн Д.Медведев мэдэгдэв. Орос улс энэ чиглэлд АНУ, Европын Холбоо, Бразил, Хятад, Энэтхэг болон сонирхосон бүх талуудтай хамтран ажиллахад бэлэн гэж тэр тэмэдэглэллээ. Ертөнцийг илүү шударга, аюулгүй болгохын тулд бид бүхнийг хийнэ. Ерөнхийлөгч Д.Медведев илгээлтийнхээ төгсгөлд аль нэг салбарт хэн боловч дангаар ноёрхохыг Орос улс хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн юм. Нэг нийслэлээс ертөнцийг удирдаж болохгүй. Үүнээс татгалзаж байгаа хүмүүс өөртөө болоод өрөөлд дахин төвөгтэй асуудал үүсгэж байгаа хэрэг хэмээн төрийн тэргүүн тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Д.Медведев хямарлыг зохицуулах нэгдсэн арга хэрэгсэл боловсруулахад тус болох европын аюулгүй байдлын шинэ гэрээнд гарын үсэг зурахаа илэрхийлсэн юм. Пуужингийн довтолгооноос хамгаалах дэлхийн систем барьж байгуулах, Орос улсын эргэн тойронд цэргийн бааз байгуулж байгаа, НАТО-г өргөжүүлж байгаа зэрэг аюул заналын тухайд ерөнхийлөгч хэлэхдээ, бид зэвсэглэлээр хөөцөлдөхөд өөрсдийгөө татан оролцуулахгүй, гэхдээ батлан хамгаалахаа барьж байгуулахад үүнийг харгалзахаас аргагүй. Орос улсын иргэдийн аюулгүй байдлыг урьдаас найдвартай хангана. АНУ-ын шинэ засаг захиргаа Орос улстай зэвсэглэлд хяналт тавих зэрэг салбарт үр бүтээлтэй харилцаа тогтоох сонголт хийнэ гэдэгт найдаж байгаагаа Д.Медведев илэрхийлсэн билээ.

<сонсох>


Орчуулагч Г.Нарангарав