Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу? “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг эхэлж байна.Та бүхний захидалд бид их талархаж байна. Та бүхэнд манай нэвтрүүлэг таалагдсанд бид их баяртай байна. Тухайлбал Өвөрхангай аймгийн Сант сумын оршин суугч Дүвжир, Хөвсгөл аймгийн Хатгал сумын оршин суугч Ц.Цэндсүрэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Жавкан нар орос монголын харилцааны талаар их сонирхож байгаагаа тэмдэглэжээ. Орос улсын эрчим хүчний технологийн “Сибтермо” компани Улаанбаатараас 140 км-ийн зайд орших монголын “Тугрун Энержи” компанийн үйлдвэрийн талбайд байгуулсан нүүрсийг гүнзгий боловсруулах төхөөргийг ажлын горимд оруулав. Бага сортын хүрэн нүүрсийг давирхай үл агуулах шатагч хий, дээд зэргийн илчлэгтэй хагас коксжуулах технологийн үйл яцыг энэ төслийн хүрээнд боловсруулсан юм. Зорилтот бүтээгдэхүүнээс гадна энэ технологиос ямар нэг хаягдал гарахгүй. Хагас коксоор Монгол улсын нийслэлийн хувийн салбарыг дулаанаар хангах экологийн цэвэр брикет бэлдэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд барьсан анхны төхөөрөөг энэ юм. Энэ технологи бүх шатны шалгалтыг давсан бөгөөд үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашиг эргэлзээ төрүүлэхгүй байна. Чанар муутай нүүрсийг турших үеэр дээд зэргийн үр дүн гарсан нь санамсаргүй хэрэг байлаа. Арилжааны томоохон төсөл хэрэгжүүлэхээс өмнө Гонконгийн хөрөнгө оруулагчид гурван хийжүүлэгчээс танилцуулах блок барих шийдвэр гаргасан нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчид орсонтой холбоотойгоор ерөнхийдөө улс төрийн учир шалтгаантай байв. Хий бүлүүрийн машинтай бага оврын цахилгаан станцыг хийгээр хангахад энэ төхөөрөг үндсэн төслийн хүрээнд нүүрсийг тасралтгүй хийжүүлэх горимд шилжинэ. Энэ жил бүрэн хэмжээний үйлдвэр барих гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Нүүрсийг гүн гүнзгий боловсруулах сэдвийг сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжүүлж байгаа оросын “Сибтермо” компанийн дорвитой амжилтын нэг нь Монгол улсын газар нутагт ер бусын үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн явдал юм.
     Одоо түр завсарлацгаая. Хэнтий аймгийн Норовлин сумын оршин суугч Г.Гэндэн орос ардын хөгжмийн бүтээлийг сонирходог нэгэн билээ. “Карагод” ансамблийн гоцлол дуучид орос ардын “Заря-зорюшка” дуу дуулж байна.
     “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Дараагийн сэдэв Төв аймгийн Баянчандамань сумын Д.Дашринчин, Ч.Доржсүрэн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн С.Базар, Өвөрхангай аймгийн Сант сумын оршин суугч П.Дүвжир нарт онцгой сонирхолтой байна. Өнөөдөр бид Воронеж мужаас 120 км зайд орших Орос улсын Хреновскийн хуучны адуун аж ахуйн тухай өгүүлнэ. Энэ адуун аж ахуйд орловын хатираа шинэ үүлдэрийг бий болгосон юм. Орловын хатираа үүлдэр бий болсны 230 жилийн ой тохиож байна. Хүч, тэвчээр хосолсон энэ адуу хөнгөн, давшингуй давхидаг юм. Энэ үүлдэрийн адуу бий болохоос өмнө Оросын баячууд дани, герман, испани зэрэг биерхүү том хирнээ сул дорой адууг уналагандаа ашигладаг байв.1762 онд төрийн эргэлт гарах үеэр адуун аж ахуйн түүх эхэлсэн билээ. Гуравдугаар Петрийг хөнөөсний дараа Екатаринаг дэмжигч гвардийн ахмад Алексей Орлов ирээдүйн хатан хааныг Петергофоос Петербург хүртэл гүйцэхээр гарчээ. Хааны адуун жүчээний шилдэг 6 адууг 10 мод газарт гүйцсэний дараа Орлов тэр шөнөдөө амьд байвал дэлхийн хамгийн тэсвэртэй үүлдэрийг бий болгоно хэмээн тангараглажээ. Тэрээр Екатеринагаас гүн цол хүртэж, Воронежийн гацаанд томоохон эдлэнтэй болсны дараа санасаа биелүүлэхээр шулуудсан байна. Петербургийн профессор Пономарев тэр хавьд эрдэм шинжилгээний судалгаа хийсний дараа Хреновскийн шилмүүс ойд тарпан үүлдэрийн зэрлэг адуун сүрэг байгаа тухай мэдэгдсэн юм. (Тарпан- Европын тал нутаг, ой хөвчид нутагладаг битүү туурайтны үндсэн төрлийн нэг юм. Өнөө үед адууны үүлдэр гэж үзэж байгаа).Адуун аж ахуй эрхэлэхэд энэ нутаг үржил шимтэй төдийгүй цаг агаар нь тохирч байна хэмээн гүн хэлсэн юм. Тэр алдсангүй. Тэрээр шинэ үүлдэрийн адуу гаргаж авахын тулд Сметанка нэртэй цэвэр цусны алтлаг цагаан өнгөтэй гайхалтай үзэсгэлэнтэй араб даага худалдан авчээ. 200 казак цэрэг даагыг хамгаалж Воронежд авчирсан байна. Сметанкийн ач Барс өнөө үед оросын адуун аж ахуйн сувд болоод байгаа орловын хатираа морины үүлдэрийн эх юм. Энэ үүлдэрийн адуу ази, европ адууны гол чанарыг нэгтгэж Оросын жинхэнэ бахархал болсон билээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар орловын хатираа морь асар их хүч тэнхээтэй аж. Одоо бусад адуун аж ахуй эрхлэгчид туршлага судлахаар Хреновт ирж байна. Морьдыг үзүүлж, худалддаг үзүүлэх танхимд үртсээр “хатгасан” хээ угалз болсон асар том хивс дэвсдэг. Мэдээж хэрэг үзмэр болгоны дараа хээг дахин хийдэг. Эмиратын нэг адууг үртсэн хивстэй цуг асар үнэтэй худалдсан тохиолдол бий. Адууг авахаар тохиролцож гар барьсны дараа худалдан авагч хивсийг хэрхэхийг асуужээ. Харин хариуд нь шуудай, шүүр түүнд өгсөн байна. Өнөөгийн байдлаар Хреновт хатираа, араб, цэвэр цусны, оросын хүнд жинтэй орловын хатираа гурван үүлдэрийг үржүүлж байна. Адуун аж ахуй чухал хэдий ч, ашиггүй байгаа нь өнөөгийн дүр зураг юм. Ургамал, сүү, мал аж ахуйгаас олсон ашгаар адуун аж ахуйг авч явж байна. Үүлдэрийн адуу төдий л эрэлттэй биш байгаа тул адуун аж ахуй эрхэлэхэд ашиггүй байна. Жилд ердөө хэдхэн 10 толгой адуу худалдаж байна. Орлов үүлдэрийн адууг гадаадад зугаалах, ан гөрөө хийхэд унаж байна. Энэ адууг гадаадад гаргахад гаалийн асар их баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай учраас сүүлийн жилүүдэд экспорт багасчээ. Орловын хатираа морийг Унгар, араб үүлдэрийн хэдэн адууг Монголд экспортолсон байна. Энэ адууны спортод өндөр амжилт гаргаж нэр хүнд нь өсч байна. Хреновын адуун аж ахуйн морьд сүүлийн жилд Москвагийн төв морин тойруулгаас 10 шагнал хүртэж, хамгийн хурдан хүлэг хүндэт цол хүртсэн юм. Пепел хатираа морь өвөг эцэг Барсын нэрэмжит хүндэт шагнал хүртсэн юм. Бион спортын шагнал хүртэхийн тулд америкийн хатираа морьтой ширүүн тэмцсэн байна. Хреновын адуун аж ахуй сүүлийн жилүүдэд тус мужийн аялал жуулчлалын гол объектын нэг болоод байна. Жилийн турш энэ аж ахуйг бүлэг хүмүүс болон хэдэн мянган хүн дангаараа үзэж сонирхожээ. Хүссэн хүн бүр энэ аж ахуйг үзэж сонирхох боломжтой. Музей үзэж, төдий л үнэтэй биш үнээр сүйх тэргэнд сууж, хонхтой чаргаар гулгаж, морь унаж сурах боломжтой. Ухаалаг, сайхан амьтантай хамт амрахад сайхан.
     Одоо бид Булган аймгийн Хишигт-Өндөр сумын оршин суугч Ц.Даваасамбуугийн хүсэлтийг биелүүлье. Тэрээр хүү Туваансүрэн, Лхагвасүрэн, охин Сарангэрэл, мөн Эрдэнэт хотод байгаа эгч Лхагвасүрэн, Оюундэлгэр, Нарангэрэл нарт хөгжмийн мэнд дэвшүүлэхийг хүсчээ. Кузьмины дуулсан “Би чамайг хэзээ ч мартахгүй” дууг хүлээн авна уу.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Армийн түүхэнд Эрхүүгийн газар нутагт орос, монголын төлөөлөгчдийн дунд Эрхүүгийн газар нутагт анхны тулаан болов. Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд Эрхүү, Новосибирск, Буриад, Өвөр байгаль, Читын тамирчид багтжээ. Хоёр багийн шилдэг тамирчид тэмцээнд оролцжээ. Армийн гар тулааны Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Очирын Одгэрэл ийнхүү ярьж байна: “Бокс, бөх гэх мэт тулааныг би мэднэ.” Армийн гар тулаан хамгийн сонирхолтой нь. Энд бүх спортын элемент багтсан. Хамгаалалтын хэрэгсэлтэй тул гэмтэж бэртэх нь бага. Тамирчдаас гадана тэмцээнд монголын цагдаагийн ажилтнууд оролцсон юм. Багийн гишүүд бүгд сайн оролцсон байна. Оросын Онц байдлын яам, монголын гал түймэртэй тэмцэх албаны ажилтнууд Читад хамтарсан бэлтгэл хийлээ. Монгол, оросын далбааг өргөсний дараа хар утаа уугисан нь сургалтын практик хэсэг эхэлж байгаагийн тэмдэг байв. Онолын хэсэг ороход орчуулагч шаардлагатай байсан бол галын цэг дээр хоёр орны галын ажилтнууд бие биенээ үг дуугүй ойлголцож байлаа. Галыг 3 минутанд унтрааж, өндөр үнэлгээ авав. Оросын шүүгчид өндөр үнэлгээ өгсөнд монголын галын ажилтнууд сэтгэл хангалуун байв. Сургалтаар галын ажилтнууд мэргэжлээ дээшлүүлсэн юм. Монголын галын ажилтнууд 2 жилд нэг удаа Орос улсад туршлага судлахаар ирдэг. Монголд өндөр байшин барилга бараг байхгүй тул сургалтын албан ёсны хөтөлбөрт өндөр байшин барилгыг оруулаагүй юм. Тиймээс бүх шатны хамтарсан сургалт доод хэсэгт болсон юм. Монголын галын ажилтнууд ур чадвараа зөвхөн сургалтаар бататгаж байгаа юм биш ээ. Тэд Онц байдлын яамны багийн гишүүдтэй хамтран хил дамнасан хээрийн түймэр унтрааж байсан юм. Тэд сургуулилтаас ч илүү үүргээ биелүүлж байсан.
    Манай нэвтрүүлэг дуусч байна. Улаанбаатар хотын сонсогч Д.Бямбын хүсэлтээр Лолита, Маршал нарын дуулсан “Хоёр хайр” дууг хүргэе.
   Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг дууслаа. Эрхэм сонсогчид оо бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсэн ерөөе. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд хариулж, хөгжмийн захиалгыг дуртааяа биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, та бүхэн манай нэвтрүүлгийн зохиогчид шүү дээ. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийн дугаар, мөн дэлхийн улс төр, үйл явдал, орос-монголын харилцааны хөгжлийн тухай та бүхэн www.ruvr.ru вэб хуудсын монгол хэл дээр унших боломжтой.
Нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова, гаргагч редактор Лидия Криницына, нэвтрүүлэгч Гантигамаа, Гантөмөр,пультийн найруулагч Елена Почкина нар ажиллааа.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав