Улсын экологийн бодлогыг сайжруулах, байгалийн нөөцийг гүн гүнзгий боловсруулж, цогцоор ашиглахыг хөгжүүлэх, экологийн байдлыг сайжруулах, Ази Номхон далайн бүс нутагт экологийн нэгдсэн орон зай бүрдүүлэх зэрэг нь форумын үндсэн зорилт юм. Приморийн хязгаарын захирагч Сергей Дарькин, төр, олон нийтийн байгууллагын төлөлөөгчид, Орос, Япон, БНСУ, Хятад, АНУ, Монгол Улс, Вьетнам, Герман, Австралийн эрдэмтэн экологичид форумд оролцож байна. Тус хязгаарын захирагч экологийн форумд оролцогчдод мэнд дэвшүүлэн хэлэхдээ, “Приморийн хязгаар төр засаг, олон нийтийн байгууллага, Орос улсын болон гадаадын олон орны экологчид, эрдэм шинжилгээний ажилтнуудын тогтмол уулздаг газар болоод байна. Бид дэлхийн экологийн асуудлыг шийдэх стратегийг харилцан мэдээлж боловсруулж байгаа нь чухал.” Зочид “Арт-этаж” хязгаарын засаг захиргааны үзэсгэлэнгийн цогцолборт гарсан үзэсгэлэнг сонирхов. Приморийн эрдэмтдийн экологийн салбарт бүтээсэн үзэсгэлэнд тавьсан бүтээлийг форумд оролцогчид өндөр үнэллээ. Байгаль хамгаалах орчин үеийн тоног төхөөрөмж, хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж, ашиглах технологи, хог хаягдлыг экологид аюулгүй удирдах байгууллага, экологийн цэвэр бүтээгдэхүүн, байгаль хамгаалах үйлчилгээ зэргийг үзэсгэлэнгийн үеэр танилцуулав. Форумын ажлын нээн хэлэхдээ Приморийн хязгаарын захирагч Сергей Дарькин байгалийг зохистой ашиглах экологийн форумын сэдэвт онцгой анхаарал хандуулсан юм. “Бүх хүний сонирхож байгаа тэр ертөнцөд энэ өнөө үед манлайлж байна.” Бүс нутаг бүрт экологийн байдлыг хянах боломжтой тодорхой ажил хамгийн чухал болохыг захирагч тэмдэглэв. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтыг 2012 онд зохион явуулах чухал зорилт Приморийн хязгаарын өмнө байгааг Сергей Дарькин сануулав. ОХУ-ын ерөнхийлөгчийн даалгавраар боловсруулсан Приморийн хязгаарыг 2025 он хүртэл хөгжүүлэх нийгэм-эдийн засгийн стратегийг баталсан билээ. Эдийн засгийн өргөн хүрээтэй төсөл хэрэгжүүлэхэд экологи, хүрээлэн буй орчны асуудалд онцгой анхаарал хандуулна.“Бид Орос улсын Приморийн хязгаарын статусыг дээшлүүлж, эдийн засгаа хөгжүүлэх агаад байгалийн нөөцөө үр ашигтай ашиглана” гэж Сергей Дарькин тэмдэглэв. Тэгэхлээр ДНБ өсөлтийг байгалийн нөөцийг ашигласан бус нефть хийн салбар, автомашины үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлснээр үнэлнэ. Энэ бол бидний юуны түрүүнд анхаарал хандуулах бодолтой байгаа зүйл юм. Бид Приморийн экосистемд дарамт учруулах бодолгүй байна. Экологийн салбарын өргөн хүрээтэй төсөлд онцгой анхаарал хандуулна хэмээн Сергей Дарькин тэмдэглэллээ. “Дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд бид Владивостокийн тулгамдсан асуудлыг шийдэнэ. Нэгдүгээрт ахуйн хатуу хог хаягдлын талбай барих, Горностай тэнгисийн тохой дахь овоолоостой хог хаягдлын хөрсийг нөхөн сэргээнэ. Хоёрдугаарт Владивостокт цэвэрлэх байгууламж барина.” Приморийн хязгаарын газар нутгийн 11 хувь нь онцгой хамгаалалттай газар нутаг болохыг Сергей Дарькин тэмдэглэв. Орос улсад маш их хувь хэмжээ юм. Энэ газар нутагт газар, ус, газрын гүнийн баялаг, ургамал зэрэг байгалийн нөөцийг ашиглахыг хориглосон бөгөөд загас барих, мод тайрах, ан амьтан агнахыг мөн хоригложээ. Ойг нөхөн сэргээхэд онцгой анхаарал хандуулж байна. Тус хязгаарт ойг нөхөн сэргээх арга хэмжээ авсны ачаар ойн сан тогтвортой байна. “Ирвэсийн” холбооны чанартай улсын тусгай хамгаалалттай тусгай газар байгуулсан нь байгаль хамгаалах үр нөлөөтэй арга хэрэгслийн нэг билээ. Засгийн газрын хэмжээнд ийм шийдвэр гаргаж, 10-р сарын эцэст зохих захирамжинд гарын үсэг зуржээ. “Ердөө 40 толгой үлдээд байгаа дэлхийн муурны төрлийн хамгийн ховор амьтан бол ирвэс учраас энэ чухал ажил юм”. Байгалийн тусгай хамгаалалтай газар байгуулж дэлхийн хэмжээнд устаж үгүй болж байгаа алс дорнодын ирвэсийг найдвартай хамгаалж байна. Сергей Дарькин форумд оролцогчдод амжилт хүссэнээр өөрийн илтгэлээ өндөрлөсөн юм. “Хойч үедээ амьд байгалаа хамгаалан үлдээх нь бидний гол зорилт” хэмээн Приморийн хязгаарын захирагч тэмдэглэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав