ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын дарга Александр Стуббтай уулзасны дараа Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэв. Орос улсын сайдын үзэж байгаагаар Гүрж улс Өмнөд Осетид халдан түрэмгийлсэн үйл явдлыг европын тэргүүлэх байгууллага бүгдэд ил тод болгох боломжтой. Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын бие төлөөлөгчид эртнээс Кавказд ажиллаж байгаа. Энэ төлөөлөгчид хямарлыг таслан зогсоох гэрээг мөрдөж байгаа эсэхийг хянаж байна. Тиймээс Орос улс Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын ажиглагчид юу харсан, ямар мэдээллийг хэнд мэдээлсэн зэргийг мэдэх хүсэлтэй байна. Энэ үйл явдал нэн чухал юм. Саакашвилийн дэглэм дайнд бэлтгэж байсныг европын ажиглагчид бүртгэж авсан тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд олонтаа гарч байна. Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын ажилтан асан, британийн иргэн Райан Гристийн мэдэгдсэнээр Гүрж улс Өмнөд Осетид халдан түрэмгийлэх гэж байгааг Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага мэдэж байжээ. Байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө Тбилис байлдааны бэлэн байдалд орсон тухай Грист өөрийн удирдлагадаа анхааруулж байсан байна. Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын удирдлага түүний тайланг сонирхогч талуудад өгөөгүй нь алдаа байсан гэж тэр хэлсэн юм. Өөр баримт байна. Кавказд болсон эмгэнэлт үйл явдлын талаар урт хугацаанд нэг талыг барьсан тэр дундаа оросын эсрэг мэдээлж байсан өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсон үйл явдлын талаар бодитой мэдээлэл дамжуулж эхэллээ. Энэ бүхэн британийн Би-Би-Си радиокомпани, америкийн “Уолл-стрит-жорнел”, канадын “Эспри де кор” бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэлэх байна. Өнөөдөр америкийн “Бостон глоб” сонинд гарсан нийтлэлээс иш татаж байна. Саакашвили Кавказд дайн дэгдээгээд энэ тухай худал ярьсан гэж тус сонинд бичжээ. Саакашвили Америкийг орос улстай хэрэггүй зүйлээс болж сөргөлдүүлэхэд татан оролцуулаагүй гэдэгт итгэхийг америкийн ирээдүйн засаг захиргаанд уриалж байна. Ийнхүү дүгнэснийг сэхээ орсон гэж нэрлэх боломжтой ч, гүржийн халдан түрэмгийллийг таслан зогсоосон Орос улс үүнээс шинэ гэх зүйл олж харахгүй байна гэж оросын парламентын гишүүн Константин Косачев ярив. «Бид зөв үйлдэл хийж байгаадаа итгэлтэй байна. Бидний үйлдэл бусад улсын зүгээс улам их дэмжлэг авна гэдэгт бид итгэлтэй байна» гэлээ. Гүржийн эсрэг тэгш бус хүч хэрэглэж байна хэмээн Орос улсыг буруутгаж байсан өрнөдийн орнуудын авилгалд автсан, субъектив бодолтой болохыг Кавказд болсон үйл явдал харуулж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав