Монгол улсад болж байгаа монгол-оросын найрамдалын сарын ажлын арга хэмжээнд Татарстаны бүгд найрамдах улсын ардын урлагийн хөгжмийн улсын ансамбль оролцлоо. Манай сурвалжлагч Ольга Иванова Улаанбаатар хотод очсоны дараа тус хамтлагийн уран сайхны удирдаач Айдар Файзрахмановтай уулзсан юм. Тэрээр ярихдаа: : «Энэ зөвхөн айлчлан тоглолт биш байлаа. Бид айлчлалынхаа үеэр сарын ажлын хүрээнд болсон бүх арга хэмжээнд бид шинжлэх ухаан, соёлын салбарын төлөөлөгчидтэй хамт идэвхтэй оролцсон юм. Бидэнд их сонирхолтой байлаа. Бид концертоо тоглосон. Оросын шинжлэх ухаан, соёлын төвд анхны концерт болсон. Тэнд оршин сууж байгаа орос хэлээр ярьдаг хүн ам төдийгүй монголчуудад их таалагдсанд баяртай байна. Төмөр замын клубт хоёр дахь концерт болсон. Янз бүрийн хөгжмийн номер байсан. Татарын ардын хөгжим, монгол ардын хөгжим пентатоникт суурилсан байдаг. Таван нотоос бүрдсэн энэ гаммад ижил төстэй зүйл олон байдаг».
Асуулт: Монголын үзэгчид та бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ?
А.Файзрахманов: «Монголын үзэгчид биднийг их халуун дотно хүлээж авсан. Монголчууд оросуудад их дотно ханддаг юм шиг надад санагдсан. Тэд чин сэтгэлээсээ татар ардын хөгжмийн зэмсгийг сонирхож, бидний дууг сонсож байлаа. Мана хоёр хэл нэг үндэстэй тул монголчуудад ихэнх үг ойлгомжтой байсан. Монголын үзэгчид саратовын татар болон казани бүжгийг их сонирхосон. Энэ айлчлал орос-монголын харилцааг бэхжүүлж, хөгжүүлэхэд тустай гэж би бодож байна».
Асуулт: Танай хамтлаг Монгол улсад анх удаа очсон уу? Та бүхэн ямар сэтгэгдэлтэй буцсан бэ?
А.Файзрахманов: «Энэ айлчлан тоглолт мартагдахааргүй сайхан болсон. Бид үзэгчид төдийгүй Монголын байгалийн сайхныг биширсэн. Хүлээн авсан тал бидэнд соёлын сонирхолтой хөтөлбөр бэлдсэн байсан. Бид Монголын ууланд гарсан. 40 метр өндөр Чингисхааны хөшөө гайхалтай санагдсан. Монгол морь унасан. Монгол үндэсний янз бүрийн амттай сайхан хоол амссан. Хамгийн гол нь монголчууд их таалагдсан. Тэд их тайван, зочломтгой, сайхан сэтгэлтэй хүмүүс санагдсан. Би хамтаатныдаа очсон мэт сэтгэгдэл төрсөн. Бид Монгол улсын анхны сансрын нисэгч Гүррагчаатай уулзсан. Тэр биднийг халуун дотно хүлээн авч, хангалттай их анхаарал тавьсан. Энэ боломжийг ашиглаад манай хамтлагийг халуун дотно хүлээж авсан үзэгчид, мөн сонирхолтой сарын ажил зохион байгуулсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна».

<сонсох>

орчуулагч Г.Нарангарав