Foto http://www.mp3tank.ruНэрд гарсан уран бүтээлчдийн шинэ цомог ар араасаа цувран гарч, оны хамгийн амжилттай дуу бичлэгийн төслийн цомгийг нэмж хувилан хэвлэж байна. “Виа-гра” хамтлаг “дарлалаас чөлөөлөх” нэртэй шинэ цомгоо хэвлүүлжээ. Оросын эстрадын хамгийн хээнцэр, эмэгтэйчүүдийн тус хамтлаг энэ цомогтоо шилдэг дуунууд, шинэ дуунуудаа багтаасан байна. Ая зохиогч Константин Мелазе энэ дуунуудыг зохиожээ. «Бичүүлсэн нэг дууныхаа нэрээр цомгоо нэрлэсэн бөгөөд цаад санааг нь ойлогох гэж хичээх хэрэггүй» гэж тус хамтлагийнхан ярьж байна.
   “Звери” нэрд гарсан панк хамтлагийн шинэ цомог дуусах шатандаа байна. Залуучуудын шүтээн болсон тус хамтлагийнхан зун концерт тоглох хуваариа өөрчилж, дуу бичлэгийн студээс гараагүй байна. Тус хамтлагийн “Цааш…” нэртэй цомог өвлийн эхэнд гарах төлөвтэй ч, зарим шинэ дуунуудаа хэдийн концертод дуулсаар байна. “Звери” хамтлагийнхан уянгын хөгжмөөр өөрсдийгөө илэрхийлэх чадвартай болохоо харууллаа.
   “Агата Кристи” хамтлагийнхан мөн ийм байдлаар ажиллахаар шийджээ. Эхлээд концертын шинэ хөтөлбөр, дараа нь хөгжмийн цомог гаргана. Хамтлагийн дарвуулт болон цохиур хөгжимичид өөрчлөгдсөн тул амьдаараа тоглох шаардлагтай гэж ахлагч Вадим Самойлов ярьж байна. Шинэ цомогт багтсан гурван дууг 12-р сард сонсогчиддоо хүргэнэ гэж хөгжимичин ярьж байна. Эдгээр дууны нэг “Эс орших” дуугаар хөгжмийн хөтөлбөрөө өндөрлөе.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав