Москва Вашингтонтой зөрчилдөх бодолгүй байна. Вашингтон мөн ижил алхам хийвэл ашиг сонирхолыг нь бүрэн дүүрэн харгалзахад бэлэн байна. Америкийн хуулийн холбооноос зохион байгуулсан “дугуй ширээний уулзалтад” АНУ-д суугаа ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сергей Кисляк энэ тухай мэдэгдэв. Манай улс төрийн тоймч Виктор Еникеевын тайлбарыг хүргэе. Хамтын харилцаа, хүндэтгэл, тэгш эрх бол хувийн болон улс хоорондын харилцааны үндэс юм. Сүүлийн үед Орос, АНУ төдий л яриа хэлэлцээ хангалттай болохгүй байна. НАТО-г оросын хил хүртэл өргөжүүлэхэд Москва түгшиж байгааг Вашингтон ойлгохыг ч хүсэхгүй байна. Далайн чанадаас санаатайгаар Украин, Гүржийг нэн даруй тус эвсэлд элсүүлэх уриа улам их сонсдож байна. Болгар, Румынд Пентагоны баазыг зэрэгцүүлэн барьж байна. АНУ хуучин ертөнцөд энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдал тогтоох сонирхолтой байгаа тухай ярьж байгаа ч, Европ дахь ердийн зэвсэгт хүчний талаах нийцүүлсэн гэрээг батлахгүй байна. Польш, Чехид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөнд Москва түгшиж байгааг АНУ анхаарахыг ч хүсэхгүй байна. Ерөнхийлөгч Ж.Бушийн засаг захиргаа пуужингийн аюул заналыг хамтран судлах, үүнд хамтын хүчээр хариу өгөх Орос улсын тодорхой саналыг бараг үл ойшоосон. Стратегийн давшилтын зэвсэглэлд хяналт тавих тухайд зохих хэмжээнд ахиц дэвшил гараагүй. Харин энэ долоо хоногийн сүүлчээр Орос улсын Гадаад хэргийн яам энэ талаарх шинэ саналыг Вашингтоноос хүлээж авсан. Үүнийг судалсны дараа ойрын хэдэн долоо хоногт Москвад энэ асуудлаарх зөвлөлгөөн болно. Өмнөд Осетид дайн дэгдээсэн Гүржийн ерөнхийлөгч Саакашвилийн дэглэмд Вашингтонд дэмжлэг үзүүлснээр Орос болон АНУ-ын харилцан ойлголцол, итгэлцлэлд ноцтой цохилт болсон юм.Талууд хуримтлагдсан санал зөрөлдөөнөө даван туулж чадах болов уу? АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барак Обамаас их зүйл хамаарна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев улс орны парламентад хэлсэн илгээлтдээ америкийн шинэ удирдагчид баяр хүргээд, орос-америкийн харилцаа хоёр дахь амьсгаагаа авч, үр бүтээлтэй голдиролд ороно гэдэгт найдаж байна. Харилцан бие биенээ хүндэтгэх, ашиг сонирхолоо харгалзсаны үндсэн дээр энэ голдиролд ороно. Тэгэхлээр орос улсын байр суурь дээд зэргийн тодорхой байна. Хамгийн гол нь АНУ-ын шинэ засаг захиргаа сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр ярьж байсан Орос улстай хамтран ажиллах тухай тунхаглалаа ядаж хэрэгжүүлэх нь чухал билээ. Харин Москва дээд зэргийн итгэл, шударгаар хамтран ажиллахад ямагт бэлэн.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав