Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Холбооны Зөвлөлд танилцуулсан илгээлтдээ оросын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход рублээр төлбөр тооцоо хийх төлөвлөгөөний талаар мэдээлсэн билээ. Юуны түрүүнд хий, нефтийн тухай ярьж байгаа талаар ерөнхийлөгч хэлэв. Оросын гадаад худалдаанд рубль ашиглах санааг сүүлийн хэдэн жилийн турш ярьж байна. Оросын бараа бүтээгдэхүүнийг худалдахад рублээр төлбөр тооцоо хийх ач холбогдлын талаар “Дойче банк”-ийн ахлах шинжээч Ярослва Лисоволик ярьж байна: «Энэ төрлийн арга хэмжээ нь дараагийн хэдэн жил дэлхийн аж ахуйд рублийг нөөцийн валютын хувиар ашиглах, олон улсын төлбөр тооцоонд рублийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Энэ нь юуны түрүүнд Орос улсад олон улсын санхүүгийн төв байгуулах үйлсэд нэг алхам болно». Зөвлөлтийн дараах орон зай нь оросын рублийг ашиглах ердийн бүс юм. ТУХН-ийн орнуудын ихэнх оршин суугчид доллар, еврогийн зэрэгцээ рублийг ахуйд нөөцийн валютын хувиар ашиглаж байна. Макро эдийн засгийн түвшинд Казахстан, Белоруст оросын эрчим хүчийг экспортлоход төлбөр тооцоог рублээр хийж байгаа бол, Украинд хийж буй экспортын 50 хувийг рублээр тооцож байна. Белоруст хий нийлүүлэхдээ рублээр төлбөр тооцоо хийхээр тохиролцлоо. Петербургт түүхий эдийн бирж байгуулж, энэ жилээс нефтийн худалдааны гэрээг рублээр хийж эхэлэв. Бараа эргэлт бага хэдий ч, зах зээл худалдааны шинэ талбарт дасан зохицох ёстой учраас эхний саруудад их ашиг олно хэмээн найдах хэрэггүй юм. Шууд төлбөр тооцоонд рублийг ашиглахаас гадна Д.Медведев рублээр нэрлэсэн үнэтэй эмиссийн үнэт цаас гаргаж, оросын биржүүдэд байршуулах шаардлагатай тухай сануулсан юм. Ихэнх орнууд ийм үнэт цаасанд доллрын нөөцөө хадгалдаг. Оросын бараа бүтээгдэхүүний рублээр хийх худалдааг өргөжүүлснээр рублийн үнэт цаасны эрэлт бий болно. Энэ бүхний гол зорилго нь оросын төдийг гадаадын үнэт цаас, нефть, хий, металл худалдах фьючер гэрээ байгуулдаг бирж бүхий олон улсын санхүүгийн төвийг Москвад байгуулах явдал юм. Энэ төв оросын валютыг бэхжүүлэхэд нөлөөлж, капитал эрчимтэй эргэлдсэний дүнд оросын шинэ эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болно.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав