Үүний бүтэц асар их бэрхшээлтэй холбоотой. Энэ тухай Сергей Лавров Японы улс төр болон олон нийтийн хүрээний төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Европ тивийг бодвол Евроатлантад хамтын аюулгүй байлын систем байгуулах Москвагийн саналыг нааштай хүлээн авч байгаа, цаг үеийн шаардлагад зохих хариу өгч байгаа Ази тивд Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг шиг гэрээ эрх зүйн үндэс байхгүй байна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд тэмдэглэв. Бүс нутагт мундахгүй их аюул заналхийлж байна. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг тойрсон хямарал, нутаг дэвсгэрийн шийдээгүй маргаан, хилийн маргаан, тэнгисийн дээрмийг хэлэх байна. Терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрэх ноцтой аюул байна. Дэлхийн эдийн засгийн хямарлын өнөөгийн нөхцөлд хүнс, санхүү, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал улам хурцадаж байна. Ази Номхон далайн бүс нутагт цэрэг-улс төрийн хоёр талын хаалттай эвсэл эсвэл “олон өнцөгт” бүрэлдэж байгаа илт байна гэж Сергей Лавров хэлэв. Ийм бодлогын улмаас бие биенээсээ улам холдоно гэж Орос улсын Гадаад хэргийн сайд үзэж байна. Үүний оронд бүс нутгийн улс орнууд ашиг сонирхол давхацсаны үндсэн дээр хамтын хүчээр тэгш эрхийн хүрээнд хамтран ажиллавал дээр гэж тэр үзэж байна. Дэлхийн 27 орныг эгнээндээ багтаасан АСЕАН-ны аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн форум Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын системийн үлгэр болж байолохыг Сергей Лавров хамтын ажиллагааны жишээ болгон татлаа. АНУ бүс нутагт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг эрчимтэй байрлуулж байгаад Сергей Лавров онцлон зогссон юм. Түүний үзэж байгаагаар дэлхийн стратегийн тогтвортой байдал хүнд байгааг эс тооцвол хэд хэдэн орон энэ төлөвлөгөөг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа гэж үзэж байна. Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Александр Пикаев тайлбарлахдаа: «Орос улсын Гадаад хэргийн сайд Токиод үг хэлэхдээ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлыг дурдасан нь сонирхол татаж байгаа ч, энэ сэдвийг хөндсөн нь аргагүй юм. Учир нь америкчүүд дэлхийн хэмжээнд тэр дундаа уг системийн бүрэлдэхүүн хэсгийг Ази Номхон далайн бүс нутагт байрлуулах бодолтой байна. АНУ-тай энэ системийг байгуулахаар идэвхтэй хамтран ажиллаж байгаа цөөн орны нэг нь Япон улс юм». Орос улсын гадаад бодлогод “дорнын зүг” хүч чармайлт тавих нь зүй ёсны хэрэг. Ази Номхон далайн бүс нутагт АНУ-ын зарим ашиг сонирхолтой зөрчилдөхөөс аргагүй стратегийн асар их сонирхол Москвад байна.

<сонсох>

Г.Нарангарав