АСЕАН-ын бүс нутгийн бүлгийн ерөнхий нарийн бичгийн дарга Сурин Питсуван энэ тухай мэдэгдэв. Зүүн өмнөд азийн орнуудын удирдагчдаас гадна дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн Банкны ерөнхийлөгч нар, АСЕАН-ын яриа хэлэлцээний асуудлаарх түнш орнуудын төлөөлөгчид оролцоно. Хямарлын улмаас зүүн өмнөд азийн орнууд капитал, хөдөлмөрийн нөөцийг чөлөөтэй шилжүүлэхийг санал болгож буй бүс нутгийн нийт зах зээлийн боловсрол зэрэг тулгамдсан асуудалтай тулгарч байна. АНУ-ын орон сууцны барьцаат зээлийн хямарлын улмаас дэлхийн өнөөгийн эдийн засаг унаж байгаад хаа сайгүй анхаарал хандуулж байна. Америкчүүд өөрсдийн асуудлаа бусдын нуруунд дахиад үүрүүлж байна хэмээн Гонконгийн Уол Стрит Жорнел сонинд бичжээ. Америкийн хөрөнгө оруулагчдйн дамын наймаанаас тухайн үедээ ихээхээн хохирч байсан зүүн өмнөд азийн орнууд одоо АНУ-ын эдийн засагт тулгарч байгаагаас илүү хүнд бэрхшээлийг үүрч байна. Орос улс АСЕАН-ын өргөн хүрээтэй түнш юм. Тус холбоо бусад оронтой дээд түвшинд хамтран ажилласны үндсэн дээр Орос улс Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн нөлөө бүхий нэгдэлтэй, мөн АСЕАН-ын бие даасан оролцогч орнуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэх боломж олгож байна. Талууд 1996 оноос түншилж байна. Гэрээ эрх зүйн тодорхой бааз суурь байгуулсны дотор хамтын ажиллагааг 2005-2015 онд хөгжүүлэх үйл ажиллагааны цогц хөтөлбөр юм. Энэ оны 7-р сард энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх “замын зургийг” баталсан. Энэ баримт бичиг эрчим хүч, эрчим хүчний аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологи, байгалийн гамшигийн үр дагаврыг арилгах, аялал жуулчлал зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг тодорхойлжээ. Тухайлбал Индонез, Малайз, Сингапур, Таиланд, Филиппин зэрэг улс хийн хоолойн өөрсдийн сүлжээг байгуулах бодолтой байна. Орос улс хоолой тавих үлэмж туршлагатай юм. АСЕАН-ын орнуудад цахилгаан эрчим хүч дамжуулах нэгдсэн систем байгуулах төсөлд энэ хамаатай. Орос улс холбогдох статус, бүрэх эрх бүхий АСЕАН-ны төлөөгчийн газрыг Москвад байгуулах саналтай байна. Орос улс харилцан ашиг сонирхолыг илтгэж байгаа хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд ашиглах Орос-АСЕАН-ы түншлэлийн санхүүгийн санд хандив өргөсөнд юуны түрүүнд АСЕАН сайшаан хүлээн авсан юм. Үүнээс гадна соёлын салбарт хамтран ажиллах тухай Орос-АСЕАН-ын засгийн газар хоорондын гэрээг бэлтгэж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав