Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Холбооны Хуралд танилцуулсан илгээлтдээ гүйцэтгэх засаглалыг тэнцвэржүүлэх ёстой хууль тогтоох засаглал, олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын эрх, боломжийг өргөжүүлсэн хэд хэдэн өөрчлөлт оруулахыг санал болгов. Одоо үйлчилж байгаа хуулиар 7 хувийн санал аваагүй нам Төрийн Думд суудалгүй байна. Нэг талаас энэ арга хэмжээ эерэг агуулгатай. Долоон хувийн шүүлтүүр нь нам өөртөө тавих шаардлагыг дээшлүүлж байна. Нөгөө асуудлыг Кремль ч хүлээн зөвшөөрөөд байгаа. 1990-ээд оны “барууны либералийн дараа” барууны либераль намын нэр хүнд 7 хувийн санал авч үл чадах хэмжээнд хүртэл унасан юм. Либерал намууд өөр хоорондоо тохиролцож чадахгүй байна. Тиймээс баруунтны улс төрийн баруун жигүүр үндэсний парламентад сонгогдохгүй байна. Ардчилсан улс үүнийг тэвчих аргагүй. Энэ шалтгаанаар дор хаяж 5 хувийн санал авсан нам парламентад суудалтай болох хязгаар тогтоох санал тавиад байна. Улс төрийн намын сонгуульд оролцох үйл явцыг хөнгөвчлөх хэд хэдэн арга хэмжээг Д.Медведев санал болгосон юм. Төрийн Думд суудалгүй намууд сонгуульд оролцохын тулд 2 сая сонгогчийн гарын үсэг цуглуулах, эсвэл мөнгөн барьцаа өгөх ёстой. Мөнгөн барьцаа авдаг жишгээс татгалзаж, шаардлагатай гарын үсгийг шат шатаар бууруулах хэрэгтэй гэж ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Өөр нэг шинэлэг зүйл байна. Хууль тогтоох засаглалын байгууллагууд гүйцэтгэх засаглалд хяналт тавих өргөн боломжтой байх ёстой. Ерөнхийлөгчийн илгээлтэд хэлсэн энэ санааг депутат Сергей Марков ийнхүү ойлгож байна. «Төрийн Дум гүйцэтгэх засаглалд хяналт тавихтай холбоотой өргөн эрхтэй болно. Энэ бол Д.Медведевийн санал. Энэ эрхийг хараахан тодорхойлоогүй байна. Миний бодож байгаагаар энэ эрхийн хүрээнд парламентын мөрдөн шалгах комисс байгуулах боломжтой байх ёстой. Дэлхий даяар америк, герман, францчуудын хийсэнчлэн үүнийг хийх. Зүгээр нэг мөрдөн шалгах комисс бус гүйцэтгэх засаглалын байгууллага, яамдуудтай хамтран ажиллах үүрэгтэйя байгууллага байх ёстой». Орос улсын улс төрийн системийг сайжруулахад чиглэсэн ерөнхийлөгчийн бусад саналд улс төрийн намуудын үйл ажиллагааг өөрчлөх тухай дурдах ёстой юм. Шинэ намыг бүртгэхэд шаардлагатай гишүүдийн тоог бууруулах тухай аж. Улс төрийн намын удирдагчийг сэлгэж байх. Тухайлбал нэг этгээд тодорхой хугацаанаас хойш удирдах албан тушаал гүйцэтгэх боломжгүй юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав