Өнөөдөр Улаан талбайд 1941 оны 11-р сарын 7-нд түүхэн парадыг сэргээлээ. Фашист германууд Москваг бүсэлсэн намрын тэр хүнд үед ард түмний сэтгэл санааг өргөхөөр Октябрийн хувьсгалын ойг тохиолдуулан цэргийн парад зохион явуулахаар шийджээ. Цэргийн пардад нууцаар бэлдсэн байна. Шөнө дунд хүртэл 11-р сарын 6-нд сонгон шалгаруулах хэсгийн командлагчид, бие бүрэлдэхүүн ёслолын арга хэмжээнд оролцох гэж байгаагаа мэдээгүй юм. Маршал Семён Буденный парадыг хүлээн авсан юм. Ерөнхий командлагч Иосиф Сталин индэрээс парадыг ажиглаж байв. Улаан армийн дайчид Улаан талбайгаар марш алхаж өнгөрөөд шууд фронтыг зорьсон юм. Гитлерчүүд 30 км зайд манай эх орны зүрх болсон Москваг хоёр нүдтэй дурангаар харж байсан тэр хүнд үеийг дэслэгч генерал Николай Леонов дурсаж байна: «1941 оны 11-р сарын эхэнд улс орон, ард түмэн байх эсэх нь сүүлчийн нарийхан үсэн дээр тогтож байсан юм. Хойд зүгээс ойртож байсан фронтын дуу чимээг бид сайн сонсож байсан. Москваг өмнө зүгээс танкийн хувалз эзэлж байгааг бид мэдэж байсан. Москвагийн тэнгэрийг бид сайн харж байсан. Шөнө болгон Москвагийн тэнгэрийг прожектор, зенитийн сум гэрэлтүүлж байлаа. Төр засаг тэсч, улс төр, ёс суртахууны асар их ач холбогдолтой ийм арга хэмжээ явуулах чадалтай болохыг бид ойлгосон. Дайны жилүүдийн эхний өдөр ярьж байсан үгс бидний зөв болох, мөн ялалт бидний талд байна гэдэгт бид итгэсэн юм. Хатуу итгэл, ялалтад хүргэх шийдвэр төгс байгааг илтгэж байлаа. Тиймээс бидний хувьд 1941 оны парад дайн дажинг эхний шатанд нь таслан зогсооох үйл явдал байсан. Бид үүнийг мэдэж байсан одоо биднийг нугалж чадахгүй». Өнөөдөр агуу үйл явдлын дурсгалд зориулж Улаан талбайд Москвагийн цэргийн тойргийн цэргүүд 1941 оны цэргийн хувцастай маршаар алхажээ. Парадад Ерөнхийлөгчийн хорооны морьт анги, эх орон залуучуудын янз бүрийн клубын гишүүд, цэргийн сургуулийн сургагчид оролцсон байна. Улс орны гол талбайд тэр үеийн цэргийн марш дахин эгшиглэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав