Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Холбооны Хуралд анх удаа илгээлтээ хүргэв. Энэ хөтөлбөрийн баримт бичигт төрийн тэргүүн улс орны үндсэн үнэт зүйл, эрх чөлөөг хөгжүүлэх, Үндсэн хуулийг чанд сахин мөрдөхөд онцгой ач холбогдол өгсөн юм. Тэрээр Орос улсын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дэлхийн санхүүгийн хямарлын үр дагаврын тухай ярисан билээ. Үүний зэрэгцээ Д.Медведев хэд хэдэн шинэ санаачилгыг зарласан юм. Тухайлбал Төрийн тэргүүн болооод Төрийн Думын депутатын бүрэн эрхийн хугацааг тус бүр 4-6, 4-5 жилээр сунгахыг санал болгов. Орос улсын анхны ерөнхийлөгч Борис Ельцин, өнөөгийн ерөнхий сайд В.Путин нар төрийн тэргүүний алба хашиж байхдаа төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг сунгах санал тавьсан ч, хоюулаа бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй болохоо нэг бус удаа мэдэгдсэн билээ. Д.Медведев бүрэн эрхийн хугацааг өөрчлөх санал тавихдаа, энэ үйлдэл нь үндсэн хуулийг шинэчлэх бус зөвхөн хуульд зарим нэг засвар хийж байгааг тэр тэмдэглэв. Бүрэн эрхийн хугацааг сунхгахад олон нийт бэлэн байна. Төрийн Думын гишүүд, улс төрчид мөн үүнтэй санал нэг байна. Энэ бол маш зөв шийдвэр хэмээн Төрийн Думын гишүүн Андрей Исаев ярьж байна. «Бид байнга сонгуулийн өмнөх кампанит ажлын дунд амьдарч залхалаа.Ерөнхийлөгч, намууд өөрсдийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхийн тулд улс оронд бүтээлч ажил өрнүүлэх их хугацаа хэрэгтэй байна. Тэдний тариалсан үр тэднийг төрийн тэргүүн эсвэл, Төрдийн Думд ажиллаж байхад үр шимээ өгч эхэлсэн. Д.Медведев улс орныг хүчирхэгжүүлэх чиг шугамаа үргэлжлүүлж байгаа нь түүний шинэ санаачилгаас ойлгомжтой байна. Энэ хүч чармайлт нь ардчилалын үзэл санаатай зөрчилдөх бус эсрэгээр ардчилсан байгууллагыг хүчирхэгжүүлэхэд чиглэсэн» гэж А.Исаев хэллээ. Бүрэн эрхийн хугацааг сунгах цаг хэдийн болсон гэж Орос улсын Сангийн сайд Алексей Кудрин ярьж байна. «Ийнхүү хугацааг сунгаснаар эдийн засаг илүү тогтвортой ажиллаж, сонгуулиар тасалдах нь багасна. Тиймээс би энэ санаачилгыг дэмжиж байна. Ямар ч ерөнхийлөгч, эдийн засаг, улс төрд санасан бодсоноо хэрэгжүүлэхэд 6 жил хангалттай хугацаа гэж би бодож байна» гэж А.Кудрин хэллээ. Бүрэн эрхийн хугацааг сунгах Д.Медведевийн саналыг сөрөг хүчнийхэн ч гэсэн дэмжлээ. Орос улсын коммунист намын удирдагч Геннадий Зюганов депутатудын бүрэн эрхийн хугацааг сунгах тухайд онцгой нааштай хандаж байв. «Таван жил яг тохироно. Ягаад вэ? гэвэл зөвлөлтийн үед таван жил гэдэг улс орны хөгжлийн шат байсан. Таван жилээр төлөвлөдөг байсан. Миний бодлоор энэ урьд өмнө байсан орос уламжлал, одоо үүнийгээ сэргээцгээе гэлээ. Төрийн тэргүүн, Төрийн Думын бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Д.Медведев Холбооны Зөвлөлийг бүрдүүлэх зарчмыг өөрчлөх, бүрэн эрхийг нь өргөжүүлэх, засгийн газар хууль тогтоогчдод тайлагнахыг санал болгов. Төр засгийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоор энэ бүхнийг хийж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав