ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Япон улсад албан ёсоор айлчилсны дараа “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Санхүү, хүнсний хямрал, Ойрх Дорнодын байдал хүндэрч байгаа, хойд Солонгосын цөмийн асуудал, Сомалийн эргийн дээрэмчид, Гүржийн хямарал. Нийтийг хамарсан асуудлыг хамтдаа шийдэх бүрэн боломжтой глобалчлагдаж буй ертөнцөд бид оршин амьдарч байгааг энэ бүх үйл явдал харуулж байна. Онц ноцтой бодит байдалтай тулгарсны дараа дэлхийн хамтын нийгэмлэг өөрөө зохион байгуулах шинэ механизм боловсруулах шаардлагатай болохоо өнөө үед ойлгосон юм. Эдгээрийн нэг нь аюулгүй байдлын нэгдсэн систем байгуулах, бүх оролцогчдын стратегийн ашиг сонирхол, түгшүүрийг эн тэнцүү харгалзах явдал юм. Цоо шинэ зүйл байгуулах шаардлагагүй. ШХАБ зэрэг одоо байгаа байгууллагыг үр ашигтай ашиглаж сурах нь чухал юм. Өнөөгийн байдлаар Ази Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын оновчтой систем байгуулахад төвөгтэй болох нь илт харагдаж байна. Евроатлантад хамтын аюулгүй байдлын систем байгуулах тухай Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгыг европ тивийг бодвол нааштай хүлээж авсан Азид Хельсинщийн төгсгөлийн хууль шиг гэрээ эрхийн үндэс байхгүй юм. Үүнээс гадна Ази Номхон далайн бүс нутагт аюуүгүй байдлыг хангах асуудал хариуцсан механизмууд нэмэгдэж байна. Тиймээс юуны түрүүнд эдгээрийг үр ашигтай ашиглаж сурах нь чухал байна. Нэгдсэн систем байгуулах боломжийг үгүйсгэхгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдсан юм. «Ази Номхон Далайн бүс нутагт шинэ аюул заналтай тэмцэх, аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах блэн схем, жор бидэнд байхгүй. Гэхдээ эдгээр асуудлыг хэлэлцдэг талбар байгаа. Тохиролцсон нь амьдралд хэрэгжиж байхаар энэ шатанд дор хаяж үүнийг дээд зэргийн үр ашигтай ашиглах шаардлагатай. Энэ замаар яваад, цааш амьдрал харуулна. Хамгийн гол нь энд “хүйтэн дайны” үзэл санаанд хадагдсан хаалттай эвсэл зэрэгцэн өсч өндийхгүй, бүх оролцогчдын хамтын ажиллагаанд цогцоор нөлөөлөхгүй байх нь чухал хэмээн» ОХУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэв. Сергей Лавров 27 улс багтадаг аюулгүй байдлын асуудлаарх АСЕАН-ын бүс нутгийн форумыг нааштай жишээ болгон татсан юм. ШХАБ бүс нутагт террорист аюул заналтай тэмцэх гол зорилготой. Энэ хоёр байгууллага хоюулаа нэр хүндтэй, ямар ч асуудлыг тэгш эрхийн үндсэн дээр хамтын арга хэрэгслээр шийдэх бүрэн боломжтой билээ. Орос улс Евроатлантад хамтын ауюлгүй байдлын шинэ систем бүрдүүлэх санал дэвшүүлж, ийм байр суурийг дэмжиж байна.

<сонсох>