Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 11-р сарын 5-нд лхагва гаригт ОХУ-ын Холбооны хуралд илгээлтээ танилцуулав. Орос улсын төрийн тэргүүн улс орны дотоод улс төрийн хөгжлийн асуудлыг дэлгэрэнгүй авч үзлээ. Түүний хэлснээр орос улсын нийгэм ардчиллын үнэт зүйлийг баримталж байгаагаа батлав. Оросын ардчилал хэрхэн хөгжих ёстой асуудал гол нь юм. Орос улсын иргэн одоо шинэчлэлийн үеээс илүү мэргэжлийн, нийгэм улс төрийн үйл ажиллагааг төрийн дэмжлэггүй чөлөөтэй явуулахад бэлэн байгаа гэж тэр үзэж байна. Д.Медведев улс оронд иргэний нийгмийг сайжруулах тодорхой саналаа хэлсэн юм. Тэрээр үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил, Төрийн Думын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгон нэмэх шаардлагатай гэж тэр үзэж байна. Үүний зэрэгцээ парламентад гүйцэтгэх засаглалын үйл ажилагааг хянах эрхийг шилжүүлэх ёстой. Засгийн газар үйл ажиллагааныхаа талаар жил тутам Төрийн Думд тайлагнах үүрэгтэй хэм хэмжээг үндсэн хуулиар тогтоох ёстой. «Урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж байгаа өнөө үед шинэ төрлийн эдийн засагт шилжих зорилтыг шийдэж байгаа хэрэг юм гэж Д.Медведев хэлэв. Дэлхийн хямарлыг таслан зогсоох, өрсөлдөөний тэмцэл, армийг шинэчлэх, үндэсний соёлын бүтцийн хувьд асар том төвөгтэй улс орныг удирдах, зэрэг олон бэрхшээлтэй асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ нөхцөлд ардчиллын институтыг бэхжүүлж, тогтвортой байдлыг дэмжих хэрэгтэй байна». Үндсэн хуулийг шинэчлэх бус үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Энэхүү өөрчлөлт нь улс орны үндсэн хуулийн мөн чанарыг хөндөхгүй. Төрийн Думын сонгуульд оролцоход цуглуулах шаардлагтай сонгогчдын гарын үсгийн хэмжээг шат шатаар бууруулах, бүх шатны сонгуульд мөнгөн байрьцаа өгдөг жишгийг өөрчлөх, сонгуульд 5-7 хувийн санал авсан жижиг намуудад 1-2 депутатын мандат олгох, бүс нутгийн сонгуульд хамгийн их санал авсан намуудад Холбооны субъектын удирдах албан тушаалд нэр дэвших эрх олгохыг ерөнхийлөгч санаачлав. Нийгмийн чухал хуулийг хэлэлцэхэд олон нийтийн танхим, засгийн газрын бус байгууллагын оролцоог дээд зэргээр хангах ёстой юм. Үүнийг хуулиар баталгаажуулах ёстой гэж төрийн тэргүүн хэллээ. Нийгэмд итгэлцлийн түвшинг нэмэгдүүлэх, хүнд сурталтай тэмцэх, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх шаардлагатай байгаа учраас Д.Медведев энэ бүхэнд тулгуурлан дээрх санаачилгыг гаргасан байна. Тэднээс бидний ирээдүй, эх орны ирээдүй хамаарна гэж Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэсэн юм.

сонсох

орчуулагч Г.Нарангарав