АНУ-ын хүн ам 11-р сарын 4-нд шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Тус орон урьд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийнхүү гунигт байдалд орсоныг санахгүй байна. Нийт олны дунд явуулсан санал асуулыг дүнгээс харахад улс орон нь буруу чиглэлээр явж байна гэж америкчуудын 80 хувь нь үзжээ. «Засаг захиргаа, бизнесийн байгууллагуудад итгэх явдал 1932 оноос хойш одоо хамгийн доод хэмжээнд хүрснийг америкийн нийт олны санал харуулж байна. Ерөнхийлөгч, конгресс, пүүс компаниуд үр бүтээлтэй ажиллахгүй байна гэж дийлэнх олонхи үзэж байна байгааг судлалын албаны удирдагч Жон Зогби онцлон тэмдэглэв. Ирээдүйн засаг захиргаанд иргэд тийм их найдахгүй байгаа нь түгшүүртэй хүчин зүйл юм…

 

<сонсох>