Казахстаны нийслэл – Астана хотод болсон тус байгууллагын гишүүн улсуудын засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаанд оролцогчид ийм дүгнэлт хийжээ. «6 нэмэх 4» хэлбэрээр хийсэн уулзалтад ШХАБ-ын гишүүн – Орос, Казахстан, Киргизи, Хятад, Тажикистан, Узбекистан – 6 улсаас гадна ажиглагч – Монгол, Энэтхэг, Иран, Пакистан – 4 улс оролцлоо. Тус байгууллагын гишүүн улсуудын ерөнхий сайд нар эдийн засгийн шинэ аюулыг хэрхэн даван туулах, дэлхийн түвэгтэй байдалд түншийн харилцааг яаж бэхжүүлэх асуудлуудыг онцгой анхаарав…

 

 

<сонсох>