Foto http://www.krasnogorsk-adm.ruОдны хотхон Оросын нийслэлээс зүүн-хойно үзэсгэлэнт ой дунд оршино. Энэ нь Москва мужийн хамгийн шинэ залуу хотхон билээ. 8 мянга орчим хүн оршин судаг. Гэвч Одны хотхоныг дэлхийн даяар андахгүй. Юу гэвэл тус хотхон бол оросын төдийгүй дэлхийн сансар судлалын өлгий болсон.Хосгүй сургууль – дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх төв чухам энд оршдог. Юрий Гагаринаас аваад оросын бүх сансрын нисэгч сансрын нийслэгийн бэлтгэл энд хийсэн. Түүнчлэн Монголын анхны сансрын нисэгч Гүррагчааг оролцуулан гадаадын олонхи сансрын нисэгч энд сансрын ухааныг судлаж, сургуулилах нарийнд хүнд сорилтыг давсан юм…

<сонсох>