Оросын засгийн газар улс оронд нь ажиллахыг хүссэн гадаадын иргэдийн хувь хэмжээг энэ онд нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Тэгснээр тэдний тоо хэмжээ өнөөгийн 1 сая 800 мянгаас 3 сая 400 мянга хүртэл бараг хоёр дахин нэмэгдэнэ. Оросын холбооны цагаачлалын алба нэмэлт хувь хэмжээг бүс нутгуудад хуваарьлаж байна. Урьд бүс нутгуудын мэдүүлгийг харгалзан Орост ажиллахыг хүссэн гадаадын иргэдийн хувь хэмжээ тогтоож байсан. Зарим бүс хөдөлмөрийн зах зээлийнхээ боломжийг дутуу үнэлэв. Оросын хориод бүс нутаг хувь хэмжээг хугацаанаас өмнө шавхаж дуусгажээ.Одоо нэмэгдүүлсэн учир шилжин суугчийг ажилд авах замд гарсан саад тотгорыг арилгаж болно…

<сонсох>