Наадам олон улсын хэмжээний чанартай болж, кино бүтээгчид төдийгүй өргөн олон нийтийн анхаарлыг татаж байна. Манай сурвалжлагч Николай Видонов ярьж байна. Энэ удаагийн наадамд 20 орон оролцсоноос Иран, АНУ анх удаа оролцох хүсэлт гаргав. “Хүн ба байгаль” кино наадам уран сайхны хүрээгээ тэлж, баримтат киноны үйлдвэрлэлд тавих шаардлагыг дээшлүүлж байна. Байгалийн кино наадам боловсрол, соён гэгээрүүлэх киног сонирхох сонирхолыг сэргээлээ. Наадмын зохион байгуулагчдын нэг Орос улсын кино үйлдвэрлэгчдийн холбооны Дорно Сибирийн бүс нутгийн салбарын дарга Владимир Самойличенко ярьж байна. «Манай наамдын үзэгч хэн болох нь бидэнд их чухал. Хөтөлбөрт уралдааны 39 кино багтсан ч, зарлалд уралдаанд ороогүй хэд хэдэн бүтээл орсон. Энэ жил бид кино үзүүлэх газраа өргөтгөсөн. Эрхүүгийн амралт зугаа цэнгээний ордонд кино бүтээлийг толилуулснаас гадна наадамд оролцогчид Өвөрбайгалийн Зима, Усть-Орд, Байкальск зэрэг бусад хотод очсон юм. Наадмын оролцогчдыг хаа ч, халуун дотно хүлээн авч байлаа. Үзэгчид бидний бүтээлийг үзэх хүсэлтэй байна». Энэ наадам юуны түрүүнд экологийн соёлыг бүрдүүлэх, хүн байгалийн харилцааны тулгамдсан асуудалд анхаарал хандуулахад чиглэж байна. Польшийн уран бүтээлчдийн туршлагатай анчин ч олж харахад төвөгтэй ховор амьтны амьдралын нууцын талаар өгүүлсэн “Намаг болон газар” нэртэй кино онцгой сонирхол татсан юм. Энэ киног таван хэлээр орчуулжээ. Мөн Екатеринбургийн кино бүтээлчдийн хийсэн Орос улсын Енисей их мөрний тухай, мөн германы “Игуасу их хүрхэрээ” кино онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ. Эрхүүгийн кино бүтээлчид энэ наадамд домогт нуурын амьтан, ургамалын тухай өгүүлсэн “Байгалийн хавар” киногоор оролцжээ. Австрийн кино бүтээлчдийн буга, хүн байгалийн зохицолдолгооны талаар өгүүлсэн кино Гран-При шагнал хүртжээ. Наадам өндөрлөллөө. Владимир Самойличенкогийн хэлснээр «Бид байнга зохион байгуулдаг “Наадмын цуурай” ажил эхэлж байна. “Наадмын цагираг” нэртэй энэ ажлын гол санаа нь нэг сэдвийн дор нэгдсэн хэд хэдэн орны кино бүтсэн газар нь олон нийтэд толилуулахыг хэлж байгаа юм». Наадмын үеэр Сибирийн оршин суугчид дотоодын болон гадаадын янз бүрийн сэдэв, жанрын, зураглаачийн ер бусын ажлаар бүтсэн бүтээлийн цуглуулгыг үзэж сонирхож байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>