Нэрд гарсан аялагч Федор Конюхоны удирддаг “Их торгоны замын мөрөөр” олон улсын аялалын албан ёсны түнш Москва хотын “Ультра Трэвел” компани энэ ер бусын амралтыг санал болгож байна. Аялалын маршрут Монгол Улс-Хятад-Казахстан-Халимаг зэрэг 7 мянга орчим км зам туулна. Жингийн цуваа 2009 оны 5-р сарын 2-нд аялалд гарна. Төлөвлөгөөгөөр аялал 8 сар үргэлжилнэ. Жингийн цуваанд оролцох хүсэлтэй хүн 5 өдрөөр хуваасан аялалд оролцох боломжтой. Халимагийн ард түмэн Орос улсын бүрэлдэхүүнд сайн дураар орсны 400 жилийн ойг 2009 онд тэмдэглэхтэй холбоотойгоор ийм төсөл хэрэгжүүлж байна. Орос улсын ерөнхийлөгч 2006 оны 1-р сард энэ баярыг тэмдэглэх зарлигт гарын үсэг зурсан юм. Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов энэ төслийг дэмжжээ. Аялалын удирдагч Федор Конюхов, “Ультра трэвел” компанийн захирал Махаил Муравьев, төслийн менежер Оскар Конюхов нар Монголоос ирээд удаагүй байна. “Бид маршрутаа боловсруулж, тэмээ, адуугаа сонгож, шаардлагатай эд зүйлээ худалдаж авсан ” гэж Михаил Муравьев ярив. Дэлхийн 200 орноор аялсан Федор Конюхов Монгол улсад анх удаа очсон нь сонирхолтой. Аялалын зохион байгуулагчид долоо хоногт Төв аймаг, Дундговь аймагт очжээ. Төв аймгаас 15 монгол адуу, Дундговь аймгаас 25 тэмээ худалдан авсан гэж Михаил Муравьев ярьж байна. Урт өвлийн дараагаар адуу мал туйлддаг тул тэднийг хавар хүртэл сайн маллаж тэнхрүүлэхийг эздэдэд нь үүрэг болгосон юм. Тиймээс манай адуу, тэмээ тэнхлүүн ачаатай аялах чадалтай байгаа. Сайн угсааны адуу, тэмээг аялалын төгсгөлд Халимагт бэлэглэнэ. Федор Конюхов жингийн цуваа аялуулах туршлагатай нэгэн. Тэрээр 2002 оны 4-р сард Ижил мөрний адагт орших Халимагийн Цаган-Аман тосгоноос 13 тэмээ, 10 адуутай жингийн цувааг удирдан аялалд гарч байсан юм. Оросоос 1944 онд жингийн цуваа урт удаан зам туулж, Монголыг зорьсноос хойш анх удаа жингийн цуваа Монголын нутгийг дайран өнгөрнө. Жингийн цуваа тал нутаг, толгод, Каспийн орчмын хөндий, толгодыг дайрч 1,5 мянга км зам туулан Халимагийн нийслэл Элистэд ирсэн юм. Энэ нь 2009 онд дуусах аялалын эхний шат байсан бөгөөд энэ жил дөрвөн орны нутаг дэвсгэрийг дайран аялна. Жингийн цуваа 2009 оны 5-р сарын 2-нд Улаанбаатар хотын захаас хөдөлнө. Аялалд гарахын өмнө жуулчид нийслэлээс 20 км зайд орших Чингис Хааны хүрээ гэдэг газар байрлана. Аялагчид баруун зүгт Хятадын нийслэлийг зорино. Жингийн цуваа хоногт 30-35 км зам туулж, долоо хоногт нэг удаа 24 цаг амарна. Монголын нутагт 1500 км зайг аялалын баг 50 өдөр туулна. Хятадын нутгаар 1000 гаруй км зам туулна. Казахстаны нутагт хамгийн урт буюу 3500 км зам туулна. Оросын нутгаар 700-800 км зам туулж, Волгоград болон Астрахань мужаар дайран Халимагт очино. Аялалын явцад эрдэмтэн, сэтгүүлч, телевизийн зургийн баг, орчуулагч, малын эмч, малчин, хөтөч, засаг захиргааны хүмүүс, жолооч зэрэг ажил эрхэлдэг монгол, хятад, казах, халимаг нийт 500 хүн алалын явцад оролцоно. Федор Конюхов аялалын удирдагчийн хувьд аялалын эхнээс дуусах хүртэл орлцох бодолтой байна. “Энэ аялал нь эрт дээр үеийн Их Торгоны замаар аялдаж байсан жингийн цувааг бага ч болов сэргээж байгаа хэрэг юм” хэмээн Михаил Муравьев ярьж байна. Халимаг малчид монгол адуучин, малчдаас жингийн цувааны арга техникээс суралцана. Тэгэхлээр оросын жуулчид угсаатны аялалд орлцох ер бусын боломж нээгдэж байна. “Ультра-трэвел” компани жингийн цуваанд оролцох хүмүүсийг бүртгэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>