Өнөөдөр үйлчилж байгаа загвар олон улсын санхүүгийн системийн тэнцвэрт байдлыг дэмжих ямар ч зорилтыг биелүүлэхгүй байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев “Петербургийн ярилцлага” форумын үеэр энэ тухай мэдэгдэв. Янз бүрийн орны эдийн засгийн харилцааны шинэ механизм цогцлуулах шаардлагатай тулгамдсан асуудлыг дэлхийн санхүүгийн хямрал ил гаргалаа. Хамгийн хүчирхэг ч бай улс орон дангаар ноёрходог үе ард хоцорсон. Орчин үеийн өдөр тутмын тулгамдсан асуудалд хамтран шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадалтай, бүс нутгийн өөрийн гэсэн валюттай хэд хэдэн төвийг дэлхийд байгуулах шаардлагатай. Д.Медведев “Петербургийн ярилцлага” форумд оролцогчдын анхаарлыг үүнд хандуулав: «Сүүлийн үеий үйл явдал юу харуулсан бэ? Нэг эдийн засаг, нэг валют зонхилдог цаг мөч эргэлт буцалтгүй ард хоцорсныг харууллаа. Амиа бодсон санхүүгийн бодлогоос үүдэлтэй санхүүгийн хямарлыг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй. Дэлхий дахинаа харилцан ашиг сонирхолыг харгалзсан, хууль ёсыг дээдэлсэн, олон туйлд тулгуурласан санхүү-эдийн засгийн шударга, шинэ систем тогтооохын төлөө хамтран зүтгэж, чармайх хэрэгтэй. Хүчирхэг байсан ч гэсэн ямар ч эдийн засаг их зохицуулагчийн үүргийг гүйцэтгэх ёсгүй». Хямарлыг өргөн хүрээнд хэлэлцсэн тохиолдолд үүнийг шийдэх боломжтой болохыг бодит байдал харуулж байна. Орос улс “их наймын бүлгийг” өргөтгөж, санхүүгийн ертөнцөд жинтэй хувь нэмэр оруулж байгаа улс орнуудыг тэнд элсүүлэхийг санал болгож байна. “Их наймын бүлгийн” хүрээнд санхүүгийн асуудлыг хэлэлцэхэд Орос улсыг хассанаар нийтийн үйлсэд ач тус өгөөгүй бөгөөд аль нэг улс шийдвэр гарснаар гинжин урвал шиг олон улсын санхүүгийн харилцаанд нөлөөлөх боломж байсаар байгааг ерөнхийлөгч сануулав. Орос улсын европын түншүүд үндсэндээ энэ санааг дэмжиж байна. Дэлхийн санхүүгийн системд АНУ-ын монополь эцэс болсон тухай, энэ салбарт олон туйлыг цогцлуулах нь чухал болохыг Германы сангийн сайд Штайнбрюкийн саяхан хийсэн мэдэгдлийг санацгаая. Зах зээлд улсын зохицуулах үүргийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа талаар Францын ерөнхийлөгч хэлсэн. Дэлхийн санхүүд тулгараад байгаа асуудлыг хамтдаа шийдвэрлэх шаардлагатай байгааг дэлхий дахинаа ойлгож байна. Шинэ санаа практикт хэрэгжиж байна. Аргентин, Бразил улс харилцан тооцоо хийхдээ доллароос татгалзжээ. Хөрш орнууд энэ үйл явцыг анхааралтай ажиглаж, хэтдээ өмнөд америкийн нэгдсэн валютад шилжих үндэс болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Янз бүрийн орны эдийн засгийг интеграцчилсын дүнд дэлхийн санхүүгийн системийн монополийг устгана гэж ажиглагчид үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>