Франц улс дэлхийн санхүүгийн хямарлын асуудлаар “их наймын бүлгийн” баруун европын орнуудын түншүүд, Европын Холбооны удирдах байгууллагын тэргүүн нартай уулзалт зохион багуулах зөвлөлгөөнөө үргэлжлүүлж байна. Хуралдаан энэ долоо хоногийн төгсгөлд болно. Санхүүгийн хямарлаас дэлхийн эдийн засгийг аврах нэг арга зам нь Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Мексик зэрэг улсыг гишүүнээр элсүүлж “их наймын бүлгийг”өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх явдал юм. Европын Холбоог даргалж байгаа Франц улсын ерөнхийлөгч ийнхүү өргөжүүлэх санал тавьсан байна. Ирэх жилээс “Их наймын бүлгийг” даргалах үүрэг хүлээх Итали улс өчигдөр мөн ижил санал тавьжээ. Итали улс энэ албан бус бүлгийг даргалах үеэр Орос улс гишүүнээр элссэж, 7 гишүүнтэй байсан бүлэг 8 гишүүнтэй болж өргөжсөн юм. Санхүүгийн өнөөгийн хямарлын улмаас Европ дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд хөгжиж байгаа ертөнцийг тэгш эрхтэй түнш хэмээн үзэхэд хүргэж байгааг олон орон ойлгож байгаа нь европын улс төрчид “их наймыг өргөжүүлэхийг” зэрэг зэрэг санал болгож байгаагаас тодорхой байна. Шинжээч Сергей Рогинккогийн байр суурийг сонсоё: «Хятад, Энэтхэг зэрэг тэргүүлэх их гүрнийг оролцоогүй энэ асуудлыг бодитой удирдах боломжтой гэж ярих нь гэнэн хэрэг юм. “13” гэж нэрлээд байгаа хэлбэрээр тогтвортой хөгжил, уур амьсгал, эрчим хүчний асуудлыг хэдэн жилийн турш дөрвөн удаагийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж байна. “Их наймын бүлэг” дээр нэмэх нь Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, Өмнөд Африкийн улс багтаж байна». Ийнхүү өргөжихийг эсэргүүцэж байгаа улс“их наймын бүлэгт” байна. Тус клубт азийн цорын ганц төлөөлөгч болох Япон улс үүнийг эсэргүүцэж байна. Энэ тухайд Орос улс Япончуудын өрсөлдөгч биш юм. Орос улсын байдал, түүхэн, газар зүйн байдал нь эрс онцгой евразийн шинжтэй билээ. Харин тус бүлэгт Хятад улс гишүүнээр элссэнээр Япон улс азийг дангаараа төлөөлөх аргагүй болох юм. Япон, Их Британи, АНУ-ыг ятган тус бүлгийг өргөжүүлэх сонголт хийхэд нөөлөлөх өөр хүчин зүйл байна. Хөгжиж байгаа эдийн засаг санхүү, хүнс, эрчим хүчний зах зээлийн өнөөгийн хэлбэлзэлд түгшин өөрийн гэсэн клуб байгуулах бүх нөхцөл бүрэлдсэн. Хөгжиж байгаа орнууд “их наймын бүлэгт” элсэхэд түвэгтэй байгаа шиг гадны улс энэ байгууллагад элсэхэд мөн төвөгтэй байна. Аж үйлдвэр хөгжсөн өрнөдийн орнуудын нэр хүндэд энэ нь нэлээд ноцтой үр дагавартай юм. Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозын хэлснээр Европын Холбоо өчигдөр европын санхүүгийн хямарал эхэлснийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь АНУ санхүүгийн хямарлыг даван туулахад зохих шийдвэр гаргах чадалгүй гэдэгт Европын Холбоо итгэж байгааг илтгэж байна. Дэлхийг манлайлалын төлөө өрсөлдөж байгаа улс орны тухай ярьж байна. Парис, Ром дэлхийн санхүүгийн хямарлыг шийдэхэд хөгжиж байгаа ертөнцийг багтаах санаачилга нь тохиолдлынх биш билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>