АНУ-ын Сенат улс орныг санхүүгийн болон эдийн засгийн хямарлаас гаргах ерөнхийлөгч Ж.Бушийн засаг захиргааны 700 тэрбум долларын төлөвлөгөөний шинэ хувиалбарыг баталлаа.Сенатын гишүүд “Эдийн засгийг шуурхай тогтворжуулах тухай 2008 оны хууль” нэртэй энэ баримт бичгийг баталсан нь маш чухал. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим өчигдөр Цагаан ордны саналыг хэрэгсээгүй юм. Конгрессын гишүүд байр сууриа өөрчлөн энэ шуурхай багц арга хэмжээг дэмжих тухайд эргэлзэх хэрэггүй боллоо. Америкийн эдийн засаг, түүний банкны системийг тогтоон барихад 700 тэрбум доллар хүрэлцэх эсэх асуудал анхаарал татаж байна. Энэ хямарлаас гарахад ийм их хэмжээний хөрөнгө ч хүрэлцэхгүй гэж олон шинжээч үзэж байна. Америкийг бүрмөсөн хямрахаас аварахын тулд үүнээс илүү их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагтай гэж тэр үзэж байна. Ажлын байргүй болох, ажил хэргийн идэвх эрс суларсан, хэд хэдэн удаа дараалан дампуурсан, үйлдвэрлэл унасан зэрэг өнөөгийн хямарал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ бүх асуудал, тодорхойгүй байдлыг үл харгалзан америкийн эдийн засгийн хувийн салбарыг аврахын тулд Вашингтон төрийн зохицуулалтын урьд байгаагүй арга хэмжээ авч байна. Цагаан ордон, Конгрессын хамтын ажиллагаа АНУ-д 20 гаруй хувь нь ноогддог дэлхийн эдийн засагт итгэл найдварын дохио болж байна. Тиймээс олон орны сайн сайхан байдал далайн чанадын байдлаас ихээхэн хамаарах нь ойлгомжтой. Энэ хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй. Олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан чухал асуудлаар нэг улс дангаараа шийдвэр гаргахыг эрмэлзэж, улс төр, эдийн засгийн нэг туйлын төлөө нэг улс өрсөлдсөнөөр нөхцөл байдал хэр хор нөхөөлтэй болохыг АНУ-д дэгдсэн санхүү-эдийн засгийн өнөөгийн хямарал харууллаа. Үүнтэй холбогдуулан Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн санал дэвшүүлсэн юм. Тэрээр орчин үеийн ертөнцийн санхүүгийн асуудал, дэлхийн санхүүгийн байгууллагыг шинэчлэх, нийгмийн баримжаатай эдийн засагт буцаж шилжихийг санал болгожээ. Дэлхийн их хямарлаас хойш АНУ ноцтой хямаралд орсон ч, цэргийн төсөвөө бууруулаагүй болохыг анзаарна уу. Ирак, Афганистаныг харгалзан энэ зардал бараг 650 тэрбум доллар байна. Одоо хямарлаас гарахад зарцуулахаар санал болгосон хэмжээний дайтай мөнгө юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>