Улс орныг 2020 он хүртэл хөгжүүлэх нийгэм-эдийн засгийн үзэл баримтлалаас энэ бүхэн урган гарч байна. Үүнийг засгийн газрын хуралдааны үеэр сайшаав. Иргэдийн амьдралын чанар, эдийн засгийн хөгжилд Орос улсын манлайллыг хангах нэгдсэн зорилгыг нэгтгэх томоохон зорилтын цогц цуглуулгын тухай ярьж байна. Орос улс дэлхийн зах зээлд 5-7 дээд зэргийн технологийн салбарт тэр дундаа пуужин-сансар, нисэх онгоц, мэдээлэл, боловсрол зэрэг салбарт тэргүүлэх ёстой. Орос улсын бодлого түүний суурь үзэл санааны арга барил өөрчлөгдөхгүй гэж Москва тэмдэглэж байна. Хувийн санаачилга, бизнес эрхлэх эрх чөлөө, дэлхийн эдийн засагт зохистой интегарц, нээлттэй байдал зэрэгт онцгой анхаарал хандуулж байна. Орос улс 12 жилийн дараа хүн амд ноогдох орлогын түвшинээр дэлхийд 5-р байрт орох зорилт тавьсан. Өнөөгийн байдлаар 20 хувьтай байгаа дунд ангид хамаарах хүн амын тоог 50 хувиар нэмнэ. Ерөнхий сайд Владимир Путин Орос улсын нийгэм эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлэх засгийн газрын баталсан үзэл баримтлалд анхаарал хандуулав. «Бид дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг баталж байна. Орос улс эрт дээр дэлхийн эдийн засгийн хэсэг болсон бөгөөд зах зээл болон эрчим хүчний бүтэц, олон улсын санхүүд гүн гүнзгий интегарцчилагдсан. Тиймээс дэлхийн зах зээлийн хямарал оросын үнэт цаасны зах зээлд мэдрэгдэж байна. Бид хөгжлийн төлөвлөгөөндөө үүнийг харгалзана. Гэхдээ энэ төлөвлөгөөг өөрчлөх буюу тодорхойгүй хугацаагаар хойшлуулахгүй» гэж В.Путин тэмдэглэв. Орос улсад олон улсын санхүүгийн төв байгуулах тухайд урьд өмнөхөөс илүү ирээдүйтэй байгаа тухай Сангийн сайд Алексей Кудрин тэмдэглэв. «Тэргүүлэх бүх шинжээчийн таамагласан тогтвортой байдал, өсөлтийн хурдыг хангахад Орос улсын эдийн засгийн гүйцэтгэх үүрэг мөн хурдтай хөгжих төлөвтэй байна гэж Алексей Кудрин хэлэв. Харин бусад орон таамаглаж байснаас удаан хөгжинө. Эдгээр орны санхүүгийн төвийн гүйцэтгэх үүрэг буурна. Орос улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны арга хэмжээ боловсруулж байна» гэж Алексей Кудрин тэмдэглэв. Орос улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх нийгэм-эдийн засгийн үзэл баримтлалыг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засаг 2012 он хүртэл технологийн шинэ баазад шилжих бөгөөд дараагийн найман жилд инновацийн замаар хөгжиж эхэлнэ.

орчуулагч Г.Нарангарав

<сонсох>