Туйлын флотын “Академик Федоров” манлай онгоцоор эрдэмтэд 13 мянган км зам туулж Архангельск хотын боомтод хүрэлцэн ирлээ. Дээд өргөрөгийн Арктикийн аялал 36 хоног үргэлжилсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин бага юм. Гэсэн ч энэ аялал эрдэм шинжилгээний олон туршилт, үйл явдлаар “Арктик-2007”-оос дутахгүй байлаа. Эрдэмтэд Хойд хэсгийн мөсөн хучлагын 2 жилийн байдлын талаарх, мөн ус, дэлхийн энэ хэсгийн агаар мандалын мэдээллийг харьцуулжээ. Аялалын ахлагч Владимир Соколов ярьж байна: «Хамгийн сонирхолтой нь гадаргуун давхарга нэлээд цэнгэг устай болж байна. Цаг уурын урт хугацааны төлөвлөгөөнд энэ их чухал хүчин зүйл юм. Нэлээд хэмжээгээр цэнгэг устай болж байна. Энэ нутгийн мөс их хэмжээгээр хайлсан, Сибирийн их голууд энд цутгаж байгаагаас ийм үзэгдэл болж байна». Арктик дулаарч байгаа ч, Атлантикт цэвэр ус цутгаснаар дэлхийн бусад хэсэгт хүйтэрч магадгүй. Арктикийн экологийн тухайд түгших хэрэггүй гэж эрдэмтэд ярьж байна. Түүний үзэж байгаагаар “антропогенн үйлчлэлээс хангалттай цэвэр” аж. Энэ үйлчлэл эрэг орчмын хэсэгт мэдрэгдэж байна. Аялалын явцад эрдэмтдийн цуглуулсан мэдээлэл энэ бүхнийг гэрчилж байгаа бөгөөд үүнд дүн шинжилгээ хийх шаардлагатай. Владимир Соколов тус бүс нутгийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой өөр нэг чухал үйл явдалд анхаарал хандуулсан юм. «Арктикийн өмнөд өргөрөгт голдуу байдаг боиологийн төрлүүд энд хангалттай их байсан юм. Энэ өргөрөгт урьд таарч байгаагүй төрлийн шувууд үзэгджээ. Тэд голдуу арктикийн өмнөд хэсэгт нутагладаг. Тэгэхлээр дээд өргөрөгт мөс хайлахын зэрэгцээ биологийн идэвхтэй амьдрал эхэлж байна». “Арктик-2008” аялалын нэг зорилго нь “Хойд туйл-36” хөвөгч станц байгуулах явдал юм. Хиймэл дагуулын мэдээллээр мөс хайж байна. Эрдэмтэд үүнд тулгуурлан хоногийн дотор мөсийг илрүүлж байжээ. Өнгөрсөн жил 3 долоо хоног эрж хайж байсан. Одоо 18 хүний бүрэлдэхүүнтэй баг тус экспидицийн эхэлсэн эрдэм шинжилгээний ажлыг жилийн турш хийнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>