Чехословакийг хуваах тухай гэрээ гэгддэг “Мюнхений гэрээ” Германийг намжаах оролдлого биш байсан юм. Энэ нь фашист германийг дорно зүг тэлэх өөр асуудлыг шийдэх зорилготой байсан юм. 1938 онд улс төрийн тавцанд 2 хүчирхэг улс гүрэн бий болсон юм. Энэ бол дэлхийн хэмжээний хүчирхэг гүрэн болж эрчимтэй өөрчлөгдөж байсан ЗХУ, дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсаны дэрээ сэргэж байсан Герман улс юм. Нөгөө талаас баруун Европын хэд хэдэн орон, Их Британи, Франц, эсрэгээр хөгжил нь зогсонги байдалд байлаа. Европын улс төрчид ЗХУ, Германийн хооронд улс төрийн хүчтэй холбоо тогтохыг хүсээгүй тул Гитлер эртнээс санаархаж байсан европын хэсгийг германчуудад өгсөн гэж түүхийн ухаанын доктор Леонид Ивашов ярьж байна. Франц, Их Британи Мюнхений гэрээнд гарын үсэг зурах тухай гитлерийн улс төрийн удирдлагуудын саналыг хүлээж авахдаа, Герман болон ЗХУ-ыг ойртуулахгүй байх талаар бүхий л арга хэмжээ авсан юм. Тиймээс Мюнхений гэрээ нь үнэн хэрэгтээ Герман улс аажимдаа дорно зүг хараагаа бэлчээх үндэс болсон. Саяхан нээлттэй болсон шинэ баримт үүнийг гэрчилж байна. Францчүүд үүргээсээ татгалзсан. Польш зөвлөлтийн цэргийг Чехославакийн хилд ойртуулаагүй. ЗХУ үүнийг дангаараа хийж чадаагүй юм. Мюнхений гэрээ бараг гитлеризмыг тэлэхийг дэмжиж байв. Тиймээс цаг хожиж, зөвлөлтийн нутагт фашист германы цохилтыг хойшлулахын тулд Герман, ЗХУ “Молотов-Рибентропа” нэртэй гэрээнд гарын үсэг зурсан гэж Леонид Ивашов үргэлжлүүлэн ярив. “Энэ бол зайлшгүй арга хэмжээ байсан. Улаан арми 1939-1940-өөд оны эхээр Финландын эсрэг явуулсан байлдааны ажиллагаанаас ЗХУ дорвитой дайнд бэлэн биш болох нь харагдсан юм. Хоердугаарт ЗХУ энэ нөхцөлд фашист Германтай дангаараа нүүр тулсан. Өрнөдийн орнууд үнэн хэрэгтээ гитлер дорно зүг давшихыг дэмжиж байсан”. ЗХУ-ын удирдлага гэрээнд гарын үсэг зурсны дараа ч Франц, Их Британитай тохиролцохоор оролдож байв. Нээлттэй баримт үүнийг гарцаагүй гэрчилж байна. Харилцан тусламж үзүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгож байв. ЗХУ бүх нийтийн аюулгүй байдлыг хангахад Германийхтай дүйцэх хэмжээний цэргийн их нөөц нийлүүлэх санал тавьж байсан. Дэлхийн 2-р дайны дундуур энэ талаар тохиролцсон юм. Герман, Их Британи, Франц, Итали улс гарын үсэг зурсан Мюнхений гэрээ нь Чехословакийг эзлэх, дэлхийн 2-р дайн эхлүүлэх Гитлерийн дэглэмийн гарыг хүлсэн билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>