Кремльд Гүрж-Өмнөд Оестийн хямарлын үеэр эр зориг гаргасан цэргүүдэд төрийн шагнал гардуулах ёслолын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдлээ. Гадаадын шинэ зэвсгээр өвч зэвсэглэсэн Гүржийн арми 8-р сарын 8-нд Цхинвалид гал нээсэн гэж Д.Медведев тэмдэглэв. Энхийг сахиулах ажиллагаа явуулж байсан оросын цэрэг, офицер, Оросын иргэд голдуу байдаг энгийн хүн амын өөдөөс гал нээсэн билээ. Энэ нөхцөлд орос улсын цэргийнхэн ерөнхийлөгчийн мэдэгдлээр халдан түрэмгийлэгчдийн замд хөндөлссөн юм. Жаахан удсан бол хохирогчдын тоо улам нэмэгдэх байсан. «Бидний бүх үйлдэл хуулийн дагуу байсан гэж Орос улсын ерөнхийлөгч мэдэгдэв. Энхийг сахиулах үүрэг, олон улсын хууль эрхийн хүрээнд энэ ажиллагааг явуулсан. Тбилисийн дэглэм ганцхан мөчид тохиролцсоноо зөрчиж, тус бүс нутгийг хямарлын ирмэгт хүргэснийг онцлон тэмдэглэе». 8-р сарын 8-нд Гүрж Өмнөд Осетид халдахаас өмнө олон улсын хамтын нийгэмлэгийн нүдний өмнө өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулна гэж хэн бодох билээ. Бүхэл бүтэн ард түмнийг устгах зорилгоор ийм ажиллагаа явуулсан юм. Энэ бүхнээс үүдэн аюулгүй байдлын шинэ систем шаардлагатай гэж Москва дүгнээд байна. «Энгийн сахиулагчдыг буудаж, цэрэг арми нь гэмт хэрэгтэн дэглэмийн ивээлд үндэстнийг цэвэрлах ажиллагаа явуулж, хэргийн үнэн бодит байдлын талаарх мэдээллийг байнга хааж байдаг ийм ертөнц ямар ч найдваргүй билээ. Хамтын аюулгүй байдлын өнөөгийн механизм ийм самуун дэгдээхэд хүргэлээ. Олон улсын тавцанд улс төрийн үйл ажиллагааны зэрэгцээ бид улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлнэ. Бид орос улсын ардчилал, улс орны тусгаар тогтнол, тайван амьдрах иргэдийн эрхийг найдвартай хамгаалах үүрэгтэй» гэж Д.Медведев хэллээ. Үүний зэрэгцээ Орос улсын ерөнхийлөгч Өмнөд Осет, Абхаз зэрэг ардсан шинэ хоёр улсын тогтвортой байдлыг хангахад Москва шаардлагатай бүхнийг хийнэ гэж мэдэгдэв. Энэ бол манай тогтвортой байдал гэж тэр тэмдэглэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>