Энэ үзэгдэл Орос улсыг ч тойрсонгүй.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр олон улсын ахмадын өдрийг 1991 оны 10-р сарын 1-ээс жил бүр тэмдэглэж байна. Хүн ам бүхэлдээ хөгширч байгаа, ахмад хүмүүст тулгарч буй асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахын тулд энэ өдрийг тэмдэглэдэг. Дэлхийн хүн ам зөвхөн баруун Европ, хойд Америк, Японд төдийгүй Африк зэрэг хөгжиж буй оронд эрчимтэй хөгширч байна. Сүүлийн хагас жилд дэлхийн хүн амын дундаж наслалт 18 жилээр нэмэгдсэн юм. НҮБ-ын мэдээгээр хамгийн багадаа 40 жилийн дараа 60-аас дээш настай хүмүүс дэлхийн насанд хүрсэн хүн амын тал хувийг эзэлнэ. Хүн ам зүйчдийн тоглоом болгон хэлдгээр дэлхий аажимдаа хагас зуун жилээс илүү настай асар том клуб болон хувирч байна. Хүн амын хүн ам зүйн хөгширөлт ОХУ-д дэлхийн бусад орны адилаар хурц хэвээр байна. Орос улсад 60-аас дээш настай 29 сая хүн оршин сууж байна. Энэ нь оросын хүн амын 17 хувь юм. Ахмад настай хүмүүсийн тоо эрчимтэй өсч байгаа шалтгаан дэлхийнхтэй ижилхэн. Шинээр мэндэлсэн хүүхдийн тоо буурч, хүмүүс өндөр насалж байгаатай холбоотой хэмээн Росстатын амьдралын түвшний асуудал хариуцсан статистикийн удирдах газрын дарга Елена Фролова ярьсан юм. «Манай улсын таван хүн тутмын нэг нь хөдөлмөрлөх боломжгүй настай байна. Хүн амын дунд ийм насны 21 сая эмэгтэй байна. Эрэгтэйчүүдийн тоо гурав дахин бага 8 сая хүн байна. Эрэгтэйчүүд тэтгэврийн насанд хүрэлгүй эрт нас барж байгаагаас ийм таагүй харьцаа бий болоод байна. 60-аас дээш насны хүмүүс хүн амын хамгийн хурдан өсч байгаа бүлэг юм. 1989 онд манай орны 15 орчим хувь нь ийм насны хүн байсан бол 2008 онд 17 хувь болж нэмэгдсэн юм». Орос улсад хөдөлмөрийн чадвартай хүн амд ноогдох хүн ам зүйн ачааллын үзүүлэлт өсч байгаа гэж Елена Фролова үргэлжлүүлэн ярив. Ахмад хүмүсийн тоо ихсэх тусам төсвөөс тэтгэвэрт их мөнгө хуваарилах шаардлагатай болно. Ажиллаж байгаа хүмүүс болон тэтгэврийн насны хүмүүсийн тэнцвэргүй байдал улс орны төв хэсэгт ажиглагдаж байна. Росстатын дүгнэснээр 2026 онд хүн амын тоо буурсан тохиолдолд тэтгэврийн насны болон ажиллаж байгаа хүмүүсийн харьцаа 1:2 болно. Елена Фроловын ярьснаар оросын ахмад настнууд тэтгэвэрт гарах нас нь болсон ч ажилладаг. Тэгэхлээр орос улсад тэтгэвэрт гарсан дөрвөн хүн тутмын нэг нь буюу тэтгэврийн насны 9 сая хүн хөдөлмөрлөж байна. Сүүлийн жилүүдийн эдийн засгийн өсөлт ахмад настнуудын эрэлтийг нэмэгдүүлэв. Тэтгэврийн мөнгөнөөс дунджаар хоёр дахин их орлоготой ажлын байраар тэднийг хангаж байна. Ахмад настай хүмүүсийн олонх нь дээд боловсролтой бөгөөд талаас илүү хувь нь төв суурийн газар оршин суудаг. Орос улсад шинээр мэндэлж байгаа хүүхдийн тоо буурсан ч, дэлхийд ахмад хүмүүст ноогдож байгаа ачаалал их байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>