Үүнд бүтээлч, нааштай хамтын ажиллагаа шаардлагатай. Нью-Йоркт өндөрлөж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нийт улс төрийн хэлэлцүүлгийн долоо хоногийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа ийнхүү дүгнэсэн юм. НҮБ-ын төв штабд дипломат хэлэлцүүлгийн дүнг гаргахдаа Сергей Лавров дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байгаа дэлхийн санхүүгийн хямарал, аюулгүй байдлын асуудлаарх арга хэрэгсэл гэсэн хоёр сэдвийг онцлов. Дэлхийн асуудлыг шийдэхэд хамтын арга хэрэгсэл чухал хэмээн Москва үзэж байна. Өнөө үед нийт хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч байгаа асар их тулгамдсан асуудал аливаа хямаралт нөхцлийн барьцаа болох ёсгүй гэж Орос улсын Гадаад хэргийн сайдын хэлсэн юм. Орчин үед бүгдийн ашиг сонирхолд шууд хамаатай тэр асуудлыг авч үзэх хэрэгтэй гэсэн дүгнэлт эндээс хийхээр байна. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн системийг аврахад бүгдийн ашиг сонирхол хамаатай. АНУ-ын орон сууцны барьцаат зээлийн уналтаас үүдэлтэй өнөөгийн хямарал дэлхийн бүх эдийн засагт нөлөөлсөн бөгөөд энэ улс дэлхийн санхүүгийн төвийн үүрэг гүйцэтгэх уламжлалт эрмэлзлэлтэй хэвээр байна. АНУ-тай ойр дотно улс гүрнүүд ч ялгаагүй санхүүгийн олон туйл шаардлагатай байгаа талаар ярьж байна. Франц улсын ерөнхийлөгч Николя Саркози зохицуулж болох капитализм байгуулахыг уриаллаа. Нийгэмд тулгуурласан эдийн засагт буцаж шилжихийг тэр шууд бусаар уриалсан юм. Энэ асуудлыг хамтдаа шийдэх ёстой бөгөөд олон улсын хэлэлцүүлгийн гол хүчин зүйл болох ёстой. Бусад ерөнхий ашиг сонирхолын тухайд Сергей Лавров юуны түрүүнд европын аюулгүй байдлын шинэ бүтэц байгуулах хэрэгтэй гэсэн юм. Энэ нь НАТО, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хэлбэрийн бүх европын хуучирсан байгууллагад хамаатай юм. Орос улсын гадаад хэргийн сайд эдгээр байгууллагын нэгтгэх хүчин зүйл болж чадахгүй байгаад анхаарал хандуулсан юм. НАТО аюулгүй байдлын асуудлыг дангаараа олонтаа шийдэж, Европын аюулгүй байдлын асуудал бус өөрийн ашиг сонирхолоо дэмжүүлэхийг оролдож байгааг тэр сануулав. «Европын аюулгүй байдал, хамтран ажиллах тухай зөвлөлгөөнийг Хельсинкийн төгсгөлийн хуулийн эхэнд боловсруулсан бүх зарчим, энэ нь ямар шалтгааны улмаас амьдралд хэрэгжихгүй байгаа тухайд дүн шинжилгээ хийх хэрэгтэй юм. Шалтгааныг тодруулсны дараа НАТО-г оролцуулаад одоо байгаа бүх байгууллагыг дордуулалгүй цогц аюулгүй байдлын үндсэн дээр тэгш эрх, харилцан ашиг сонирхолыг харгалзан хамтын ажиллагааг хангах шинэ механизмын тухай бодох хэрэгтэй гэж С.Лавров хэллээ. Үүний тулд олон талын яриа хэлэлцээ эхлүүлэх нь чухал. Москва түншүүдийн санааг харгалзан аюлгүй байдлын асуудлаар бүх европын форум байгуулах ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгад тулгуурласан үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө санал болгоход Москва бэлэн байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>