Сайн байцгаана уу, эрхэм радио сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогийн долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ хүргэе. Бид Баянхонгор аймгийн оршин суугч С.Үнэнбуянаас захидал хүлээн авлаа. Түүнд манай радиогийн нэвтрүүлэг их таалагддаг байна. Тэрээр манай нэвтрүүлгийг их сонирхолтой, өргөн мэдээлэлтэй хэмээн дүгнэжээ. Тэрээр оршин суугаа аймгийнхаа талаар бидэнд захидалдаа бичсэн байна. Тэрээр ийнхүү бичжээ (захидлаас уншиж байна).
Манай радиогийн эртний сонсогч Улаанбаатар хотын оршин суугч Ч.Пүрэвсүрэн “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийн сонирхон сонсдог байна. Түүний амьдралын олон жил Орос улстай холбоотой билээ. Тэрээр захидалдаа бичиж байна: (захидлаас уншиж байна).
Ж.Чимид манай редакцийн хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүссэнд бид талархаж байна. Ирэх жил Халхын Голын тулааны 70 жилийн ойг тэмдэглэнэ. Тэрээр үүнтэй холбогдуулан бичихдээ:(захидлаас уншиж байна).
Эрхэм Ж.Чимид гуай, Бид 1939 онд Халхын голд болсон үйл явдлаар зайлшгүй нэвтрүүлэг бэлтгэж дамжуулна. Та бүхэн манай нэвтрүүлгээр энэ тулаанд оролцсон орос, монголын ахамд дайчидтай хийсэн ярилцлагыг сонсоно. Үүнээс гадна манай редакц Халхын Голын тулааны 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан зохион явуулахаар төлөвлөж байна.
    Улаанбаатар хотын оршин суугч Дагвадоржийн хүсэлтээр гайхалтай дуучин Дмитрий Хворостовскийн дуулсан “Манжурын толгодод” дууг хүргэе.
    “Нэгдсэн Орос улс” намын идэвхтнүүд эрхүүгийн эрэл хайгуулчидтай хамтран энэ жил Буриадын Муйскийн дүүргээс нисэх онгоц дайрч өнгөрч байсан “АлСиб” буюу Аляскаас Сибирь хүртлэх газар дээрх агаарын зам илрүүлжээ. 1942 оны 8-р сарын 1-ээс 1945 оны 8-р сарын 1 хүртэл гурван жил ашигласан 5,5 мянган км урт агаарын энэ зам ЗХУ-ын үед хамгийн шилдэг нь байв. Аляскаас зөвлөлтийн Армид янз бүрийн загварын нисэх онгоцыг энэ замаар хүргэх цорын ганц зорилготой байлаа. Төдий л их биш энэ хугацаанд нэрд гарсан бөмбөгдөгч “Дуглас” зэрэг 8 мянган нисэх онгоц “Ал-Сиб”агаарын замаар нисч, зохих газраа хүрчээ. Нисэх онгоц Аляскаас Красноярск хүртлэх урт зам туулахдаа бууж, бензин базаах нууц нисэх буудлуудыг замын дагуу барьжээ. Хайгуулын багийнхан ийм нисэх буудал илрүүлсэн байна. Буриадын хойд хэсэгт үрэгдсэн нисэгчдийг илрүүлж, оршуулахаар төлөвлөжээ. Сүйрсэн нисэх онгоц илрүүлэх, дэлхийн 2-р дайны үеэр сураггүй болсон цэргүүдийг зохих есоор нутаглуулах, хэн болохыг тогтоох нь хайгуулын багийн гол зорилт юм. Залуус энэ жил Москва мужийн Подольскийн дүүрэгт ажиллажээ. 66 жилийн тэртээ Москваг шууд хамгаалж байсан Дорно Сибирийн буудлагын 93 дахь дивизид Кабанск, Тарбагайск, Байгаль орчмын бүс нутгаас дайтаж явсан цэргүүдийн нутгийн залуус хайгуулын багт орсон байна. Дивиз асар их хохирол амссан билээ. Хэдэн сарын дараа бүх дайчин үрэгдсэн юм. Залуус ийм хүнд ажлыг амжилттай биелүүлж байна. Хайгуулын эрүүл чийрэг, сэтгэлийн хаттай хүмүүс багтжээ. 14-өөс дээш насны залуусыг жилийн турш бэлдэж, аялалд гардаг байна. Хөвгүүд өглөө эрт босох, хүнд хүчир ажил, майханд амьдрах зэрэгт шантардаггүй. Тэд багийн ашиг сонирхолыг хувийнхаас эрхэмлэдэг. Тэдний хувьд баг гэдэг амьдралын шилдэг сургууль, ард түмнийхээ агуу их ялалтыг өөрийнхөөрөө мэдрэх шилдэг арга юм. Хайгуулын баг цэрэг эрсийн булшийг сэргээх чухал үүрэгтэй. Зөвлөлт Монголын арми 1939 онд японы булаан эзлэгчдийг бут ниргэсэн Халхын голд хайгуулын баг цэрэг эрсийн булшийг сэргээнэ. Дайны тэр жилүүдэд Буриадын 30 хүртлэх насны дөрвөн хүн тутмын нэг нь Халхын голд тулалдсан юм. Энэ дайнд зөвлөлтийн 8,5 мянган хүн үрэгдсэн мэдээ баримт байна. Дайчдын булш тэр дундаа ЗХУ-ын 30 баатарын булш сэтгэл эмтлэм байдалтай байна. Хайгуулын баг цэрэг эрсийн булшийг сэргээнэ. Ирэх жил Халхын голын тулааны 70 жилийн ойг тэмдэглэхэд амь үрэгдсэн дайчдын булшийг харсан хэний боловч сэтгэл өвдөхөөргүй болгоно. “Нэгдсэн Орос улс” намын Улаан-Үд хотын салбарын дэмжлэгээр Монголд аялна.
Одоо бид Б.Бямбажавын хүсэлтээр дуучин Алла Пугачевагийн дуулсан “Россия” дууг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгээ” үргэлжлүүлье. Дараагийн сэдэв манай сонсогч Д.Дашринчин, Төв аймгийн Баянчандамань сумын сонсогч Ч.Доржсүрэн, Орхон аймгийн Баян сумын Эрдэнэт хотын оршин суугч Д.Товуусүрэн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сонсогч С.Базар, Өвөрхангай аймгийн Сант сумын П.Дүвжир нарт сонирхолтой байх болов уу.
Н: Буриадын бүгд найрамдах улсад буриадын родео морин уралдааны бас нэг шинэ баяр бий болжээ. Тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Наговицыний зарлигаар морин спортын буриадын бүгд найрамдах улсын нэрэмжит цом булаалдах тэмцээн зохиох болжээ. Буриадад спорт адуун аж ахуйг үржүүлж, алдаршуулахын тулд ийм тэмцээн зохиосон. Америк ковбой нар дэлхий дахинаа алдартай. Тэдний талаар Голливудэд олон кино хийсэн. Родео брэнд нь АНУ-ын аялал жуулчлалын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан юм. Энэ адуун спорт буриад, монголын тал нутаг эрт дээр үед үссэн. Уг спорт Буриадаас илүү Монголд их хөгжсөн. Зохих есоор анхаарал хандуулбал Буриадад ч ялгаагүй энэ спорт хөгжих боломжтой. Улаан-Үдийн морин тойруулгын газар морин уралдаан болсон юм. Энэ уралдаанд бараг бүх дүүргээс уралдах өргөдөл өгч, 70 орчим адуу уралджээ. Энэ жилийн цом булаалдах тэмцээнд Буриадын хувийн адуун аж ахуйн морьд уралджээ. Шагналын сан 1 сая рубль байсан юм. Адуучид 7 төрөлд уралджээ. Цом булаалдах тэмцээнийг илүү сонирхолтой болгох үүднээс зохион байгуулагчид тогтсон дүрмээс зайлсхийжээ. Морин тойруулгын зам 1600 метр. Гарааг үзэгчдээс хол бус индэрийн өмнө байрлуулсан бөгөөд барианд мөн индэрийн өмнө орж байв. Хатираа морьд 1600 метрийн зайд уралдасны дараа нөмөрөгтэй шилдэг морьд гарч ирсэн байна. Дараа нь тамирчид 6 мянган метрийн зайд хоер настай мориор уралджээ. Морин тойруулгын дэргэдэх морин спортын сургуулийн гишүүд мориор саадтай харайж үзүүлэв.
Н: Бүгд найрамдах улсын ардын уран бүтээлийн төв, “Байгал” дуу бүжгийн театрын хамт олон, мөн “Забава” хамтлаг үзэгчдэд ая дуугаа өргөлөө. Хүссэн хүн бүр эмнэг морь унах боломжийг хөтөлбөрт оруулжээ. Үүнээс гадна гэрийн тэжээмэл амьтан, ногоо, зөгийн бал зэрэг бай шагналтай сугалаа сугалуулсан байна. Энэ баяраар хүүхэд, томчууд бүгд баясан цэнгэсэн юм.
Буриад дуугаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Москва хотын Вернадскийн өргөн чөлөөнд дэлхийн хамгийн орчин үеийн манеж бүхий цирк байгуулав. Энэ цирк хязгааргүй боломжтой, хүсвэл кино ч үзүүлэх боломжтой. Циркийн үзүүлбэрийн шинэ хэлбэрийн үг юм. Оросын мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн энэ манеж дэлхийд хаана ч байхгүй юм.
Гэрлэн диодын манеж их өргөн орон зайтай болгодог юм. Үзэгчид найруулагчдын уран сэтгэмжээр тавьсан африкийн цөлд очих буюу, Амазонкийн ширэнгэн ой, Хятадын цагаан хэрмээр аялна. Тухайлбал гимнастикчид одот тэнгэр үүлэн дунд толгой эргэм хүнд номер хийнэ. Вернадскийн өргөн чөлөөнд орших цирк энэ жил “Алтан жүжиг” шинэ хөтөлбөр бэлджээ. Циркийн манеж гэрлийн диод, усан, морьдын гэсэн дөрвөн удаа өөрчлөгдөх юм. Энэ хөтөлбөрт оросын болон дэлхийн циркийн одод оролцоно. Румынийн авьяастнууд циркийн түүхэнд анх удаа манежинд арслан, барс оролцсон ер бусын номер бэлджээ. Хятадын гимнастикчид онч, шаламгай байдлаа, Монголын уран нугараачид уян хатан байдлаа харуулна. Кенийн акробатчид сэтгэл татам галт шоу үзүүлнэ. Колумби, Азербайжан, Латви, Украины жүжигчид мөн оролцоно. Өнгө будаг хосолсон энэ жүжгийг энэ жил наадам болгохоор шийдсэн юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүс, үзэгч багтсан байна. Хөтөлбөрийн дараа үзэгч бүр таалагдсан номерын төлөө санал өгөх хайрцаг байрлуулсан. Энэ наадмыг жил бүр зохиохоор төлөвлөж байна. Циркийн уран сайхны удирдаач, Орос улсын ардын жүжигчин Леонид Костюк энэ төслийн санааг гаргаж, удирдаж байна.
Дуучин Витасын “Цирк” дууг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөж байна. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, хөөр баясал, амжилт хүсэн ерөөе. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултад дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг биелүүлэхэд бэлэн байна. Эрхэм сонсогчид оо, та бүхэн манай нэвтрүүлгийн жинхэнэ зохиогчид шүү дээ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн талаарх мэдээ материал, орос-монголын харилцааны талаар, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг www.ruvr.ru вэб хуудаснаас хүлээн авна уу.
Нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова бэлтгэж, гаргагч редактор Лидия Крыницина,нэвтрүүлэгч Гандигмаа, Гантөмөр, пультийн найруулагч Елена Почкина нар ажиллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>