АНУ-д биржийн болон ажил хэргийн бүх үзүүлэлт унасанаас америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхим 700 тэрбум долларын хэмжээтэй санхүүгийн зах зээлийг тогтворжуулах тухай ерөнхийлөгч Ж.Бушийн засаг захиргааны хуулийн төслийг хэрэгссэнгүй. Аж үйлдвэрийн томоохон 30 корпорацийн үнэт цаасны дундаж үзүүлэлтийг тусгадаг Доу-Жонсын тэргүүлэх индекс дээд хэмжээнд 7 хувиар унасан юм. Өнгөрсөн зууны 30-аад оны их уналтын үе болон 2001 оны 9-р сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш америк ийм байхыг хэн ч мэдэхгүй. Европ, Ази, латин Америкийн орнуудын үнэт цаасны зах зээлд америкийн санхүүгийн өвчний их цуурай сонсдолоо. Цагаан ордны санал болгосон “аварлын төлөвлөгөө”-г дэмжиж, дэлхий ертөнцөд найдвар төрүүлэх дохио илгээсэнгүй хэмээн уурлах хүмүүс өнөө үед байна. Хууль тогтоомжид гол асуудал байгаа юм гэж үү? Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси хуулийн төслийг дэмжихийг уриалж байсан ч, ерөнхийлөгч Жорж Бушийн эдийн засгийн алдаатай бодлогын төлөө 700 тэрбум доллар буюу дэндүү өндөр үнэ төлж байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс гадна энэ тоо төгсгөлийн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. АНУ-ын Конгрессын доод танхимын пүрэв гаригт болох хурлаар “Бушийн төлөвлөгөөг” батлах магадлал өндөр байна. Эсрэг тохиолдолд америкийн эдийн засаг дэлхийн санхүү-эдийн засгийн бүх системийг араасаа дагуулан сүйрч магадгүй байна. Мэдээж хэрэг энэ тохиолдолд эдийн засаг нь сул, үндэсний төсөв нь хомсдолтой, АНУ-аас ажил хэргийн хувьд бүхэлдээ хүчтэй хамааралтай, үндэсний төсөв нь алдагдалтай улс орнууд хамгийн түрүүнд хямарна. Гоёмсог машин хөлөглөж, том байшин, дарвуулт онгоц аваад өртэй явахын зэрэгцээ Америкийг хайрласны төлөө нэгдсэн төлбөр болж байна. Бүх дэлхий даяараа Вашингтонд сөгдөж, түний бодлого, эдийн засгаас хүчтэй хамаарах ёсгүй болохыг энэ бүхэн дахин харууллаа. ХБНГУ-ын эдийн засгийн сайд Пеер Штайнбрюкийн мэдэгдсэнээр дэлхийд АНУ-ын энэ хямарлын байдал урьдынх шиг байхгүй гэсэн юм. Хонгилын үзүүрт гэрэл хараахан харагдахгүй болохоор ийм байдал тохиолдох төлөвтэй. Олон улсын хамтын нийгэмлэг энэ бэрхшээлийг даван туулахын тулд дэлхийн санхүү-эдийн засгийн системийг америкийн амиа бодсон, үрэлгэн чанараас хамгаалах арга хэмжээ, механизм боловсруулсан. Зах зээлийн эдийн засгийн уналт, өсөлтийн мөчлөгөөр шалтаглаж болно. Гэхдээ АНУ-ын өнөөгийн хямарал гарцаагүй дотоодынх юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>