Дэлхийн ботаникийн цэцэрлэгийн олон улсын жагсаалтад багтсан Эрхүүгийн ботаникийн цэцэрлэгийг нутаг дэвсгэрт солонгос, японы ботаникийн цэцэрлэг бий болно. Сөүлд болсон зүүн Азийн цэцэрлэгт хүрээлэнгийн намрын олон улсын бага хурлын үеэр ийм шийдвэр гаргав. Зүүн азийн ботаникийн цэцэрлэгийн төлөөлөгчид 2 жилийн өмнө энэ салбарт шинэ технологи нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, байгаль орчныг хамгаалах талаар судалгаа хийх өөрийн холбоо байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ ажилд Орос улсын зүүн хэсэг тухайлбал Эрхүү муж, Буриад, Амур муж, Якутыг энэ ажилд татан оролцуулахаар шийдсэн гэж Эрхүүгийн ботаникийн цэцэрлэгийн захирал Виктор Кузеванов ярьж байна. «Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн форум болсон Өмнөд Солонгосоос би саяхан ирээд байна. Энэ уулзалтыг Японы талын санаачилгаар тус улсын “Мицубиси” зэрэг томоохон корпорацийн дэмжлэгээр зохион байгуулсан. Япон, Вьетнам, Хятад, Өмнөд Солонгос, Монгол улс багтдаг зүүн азийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн холбоог энэ корпораци байгуулсан юм. Орос улс байгаль орчмын нутагт асар олон янзын ургамалтай, цэцэрлэг хөгжүүлэх уудам нутагтай учраас энэ форумд анх удаа уригдсан билээ”. Эрхүүгийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ололм амжилтаар энэ холбоонд элслээ. Эрхүүгийн улсын их сургуулийн сургалтын салбар болох ургмалын энэ цогцолборыг 1940 онд байгуулсан юм. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн Байгал нуураас баруун зүгт бараг 30 га газыг хамардаг байна. Задгай тэнгэрт амьд байгалийн музейн хувьд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь Эрхүү хотын хүн ам, их сургуулийн оюутан, сурагчдад боловсрол олгох гол хэрэгсэл болж байна. Энэ цэцэрлэгт хүрээлэн нь Оросын ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн холбоо, мөн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн олон улсын байгал хамгаалах байгууллагын гишүүн юм. ОХУ-ын хуулиар цэцэрлэгт хүрээлэнгийн газар, ургамалын цуглуулга онц хамгаалалттай бүст багтдаг. Энд япон, солонгосын булан байгуулснаар энх тайва, харилцан ойлголцолд дэмжлэг болно. Тухайлбал Сибирийн ботаникийн цэцэрлэг АНУ-ын Чикаго хотод байдаг. Байгал нуурын орчимд ургадаг ургамалыг тэнд ургуулсан юм. Энэ хотын оршин суугчид сибирийн цэцэрлэгт хүрээлэнгээр бахархаж, жуулчин, оюутан, сурагчдад сибирийн ургамалаар байшин барьдаг, хувцас, эм хийж болохыг тайлбарладаг байна. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн улс төрийн шинэ үүрэг нь ургамал, технологи солилцох замаар ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх явдал юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>