Энэ дээд хэмжээний уулзалтад Япон тэнгисийн сав газрын орнуудын бүс нутгийн удирдагчид оролцсон юм. Тухайлбал Японы Тоттори тойрог, Хятадын Цилинь муж, өмнөд Солонгосын Канвон муж, Монгол Улсын Төв аймаг, Оросын Приморийн хязгаарын төлөөлөгчид оролцлоо. Хойд Солонгосын Хамгён мужийн төлөөлөгчид ажиглагчийн хувиар дээд хэмжээний уулзалтад оролцов. Хойд-зүүн Азийн орнуудын бүс нутгийн засаг захиргааны холбоо 1996 онд байгуулагдсан юм. Тус холбоо хоёр жилд нэг удаа бага хурал зохион байгуулж, янз бүрийн ажлын хэсгийн хурлыг тогтмол явуулдаг юм. Харилцан ойлголцол, тэгш эрх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан бүс нутгийн орнуудын нутаг дэвсгэрийн засаг захиргааны хооронд хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн харилцааны систем цогцлуулахад холбооны зорилт оршиж байна. “Тус холбоонд багтдаг Орос улсын Алс Дорнодын нутаг дэвсгэр нь Зүүн хойд Азид хамтран ажиллахад ихээхэн ач холбогдолтой юм” гэж Хабаровск мужийн захирагчийн олон улсын харилцааны асуудал эрхэлсэн зөвлөх Владимир Кучук ярьж байна. «Тус холбооны ивээлд болж байгаа янз бүрийн бага хурал зохион байгуулах туршилга, бусад уулзалтаас бүс нутагт нягт хамтран ажиллах, зүүн-хойд Азийн бүх орны бүс нутгийн засаг захиргаа ийнхүү хамтран ажиллах сонирхолтой байгаа нь тодорхой байна. БНАСАУ-ыг оролцуулаад зүүн-хойд Азийн 6 орны 69 бус нутаг тус холбооны гишүүн юм» гэлээ. Владивостокт болсон энэ удаагийн уулзалтын үндсэн сэдэв хил дамнасан эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай байлаа. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид бүс нутагт тээвэр-ар талын бэлтгэл ажлыг хангах схемийг хөгжүүлэхэд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв. Экологи, эрчим хүч болон бусад төсөл хэрэгжүүлэхэд баримтлах ерөнхий чигийг боловсруулах зорилгоор санал солилцов. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд зүүн-хойд Азийн холбооны орнуудын бүс нутгийн засаг захиргааны захирагч нарын бага хурал боллоо. Приморийн хязгаарын захирагч Сергей Дарькин энэ бага хурлын үеэр өргөн хүрээнд интеграцчилах хэд хэдэн төсөл танилцууллаа. Эдгээрийн нэг нь Приморийн өмнөд хэсэгт 3 сая хүн амтай хот байгуулах төсөл юм. Төслийн хүрээнд олон улсын хэмжээний нисэх буудал, орчин үеийн зам, Алтан Рог болон зүүн Босфорын тохойд гүүр барих, хурал цуглаан, үзэсгэлэнгийн төв, дуурь, бүжгийн театр, зочид буудал, спортын цогцолбор зэрэг дэд бүтцийн хэд хэдэн объект барина. Үүнээс гадна эрдэм шинжилгээ, техникийн цоо шинэ бааз суурьтай холбооны их сургуулийг Владивостокт байгуулна. 2012 онд болох Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээнд бэлтгэх төсөлтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдад шинэ боломж нээгдэж байна гэж хотын захирагч Дарькин хэлсэн юм. Харин Хятадын Цилинь мужийн орлогч захирагч Чэнь Вэйгэнь Хятад улс хөдөө аж ахуй, цахилгаан эрчим хүч, хөрөнгө оруулалтын талбарт хөрш бүс нутгуудтай хамтын ажиллах сонирхолтой байгааг ярилаа. Хоёр талын харилцаанаас олон талын харилцаанд шилжих шаардлагатай байгааг тэр тэмдэглэв. Тэрээр дээд хэмжээний уулзалтад оролцогчдыг 2009 оны 9-р сард Цилинь мужид болох худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урисан юм. Түүний хэлснээр улс орнуудын бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд энэ нь сайн талбар болно. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн тунхаглалд хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэх, эдийн засаг болон экологийн аюулгүй байдлын хангахад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, тээвэр- ар талын бэлтгэл ажлыг хангах схем, байгаль хамгаалж, байгалийн нөөцийг гамтай ашиглах зэргийг тусгажээ. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид соёл урлаг, спорт, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн нутаг дэвсгэрт олон улсын арга хэмжээ зохион явуулах, бэлтгэл ажлыг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Дээд хэмжээний уулзалтыг Хабаровскийн хязгаарын захирагчийн олон улсын асуудал хариуцсан зөвлөх Кучук хэлэхдээ: «Хамтын ажиллагааын хэтийн төлөвийн тухайд гэрэл гэгээтэй нэг үгээр хязгаарлах боломжтой. Нөхцөл байдлыг цөөн үгээр дүгэн хэлбэл: Өнөөгийн байдлаар хил орчмын нутаг дэвсгэрт интеграцчиллын үйл явц идэвхтэй хөгжиж байна. Ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой гинжин байгууллага бий болж байна. Ийм байгууллагууд янз бүрийн оронд оршдог. Төвийн бүрэн эрхийн ихэнх хэсгийг бүс нутагт шилжүүлж байна. Энэ байдлыг бид Орос улс, Хятад, бусад нутагт ажиглаж байна. Дэлхийн үйл явцад бүс нутгийн үүрэг өсөн нэмэгдэнэ. Энэ нь эдийн засаг, экологи, соёл, байгалийн гамшгаас хамгаалах, хил орчмын хамтын ажиллагаа зэрэгтэй холбоотой юм. Зүүн хойд азийн бүс нутгуудын өмнө янз бүрийн салбарт хамтран ажиллах их ирээдүй нээгдэж байна». Зүүн-хойд Азийн орнуудын бүс нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа олон улсын харилцааны 14 дэх дээд хэмжээний уулзалт 2009 онд Монгол Улсад болно.