Улс төрийн технологийн төвийн ерөнхийлөгч Игорь Бунин “Оросын дуу хоолой” радиогийн “ертөнцтэй нүүр тулахуй” хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Энэ нэвтрүүлэгт оросын тэргүүлэх улс төрч, эрдэмтэн, улс төр судлаачид, эдийн засагчид сонсогчдын өдөр тутам тулгарч байгаа асуултанд хариулдаг байна. Манай сонсогчид нэвтрүүлгийн зочин улс төр судлаач Игорь Бунинаас шинэ “хүйтэн дайн” хэр бодитой эсэх талаар түүний байр суурийг сонирхосон юм. Вашингтон Орос улсын дотоод хэрэгт оролцсоор ирсэн оролцох ч болно хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргай Кондолзиа Райсын мэдэгдлээс үүдэн ийм асуулт тавьжээ. “Хүйтэн дайны” үед ч ийм мэдэгдэл хийж байгаагүй гэж тэр үзэж байна. “Хүйтэн дайн” хэнд ч хэрэггүй. Өрнөдөд тэр дундаа эрчим хүчний салбарт Орос улсаас нягт хамааралтай баруун Европт ямар ч ашиггүй юм. Хэн ч “хүйтэн дайныг” хүсэхгүй, шинээр зэвсэглэлээр хөөцөлдөхөд хэн ч хөрөнгө оруулах хүсэлгүй байна. Өрнөдөд саяхан явуулсан санал асуулгаар Орос улсад хандах хандлага бага зэрэг суларсан нь харагдаж байна. Үүний зэрэгцээ хэн ч үүний төлөө амь амьдрал, орлогоо золиослохыг хүсэхгүй. Хүн амын өчүүхэн хэсэг үүнд хөрөнгө мөнгө, амь амьдралаа золиослоход бэлэн байна. Орос улсад ч ялгаагүй. Юуны түрүүнд АНУ, хоёрдугаарт НАТО-д хандах хандлага буурсан. Харин европт хандах хандлага хэвийн байна. “Хүйтэн дайн” хурцадмал байдлыг дэвэргэж, олон хүн хохирдог. Харин Орос улсын тухайд улс орны зохистой хөгжлийг хойш татаж, тодорхой салбарт хор хохирол учруулж тодорхой зорилт биелүүлэх эдийн засгийн харилцаанд шилжинэ. Орос улсын эдийн засаг дайны байдалд шилжихийг төсөөлөхийн аргагүй юм. Орос улс өнөөгийн байдлаар өрнөдийн эдийн засагт нэгдсэн нь тодорхой. Үүнээс гадна Орос улс хамтын ямар нэг зорилт бус хувийн амжилтанд тулгуурласан байгаа. Орос улсын төр засаг зарим талаар эдийн засаг, улс төр тэр ч бүүхэл оюуны хувьд өрнөдөд нэгдсэн. Бид түншлэл, соёл иргэншлийн яриа хэлэлцээг эрхэмлэж байгаа болохоор энэ хэвийн зүйл. “Хүйтэн дайн” хэнд ч хэрэггүй болох өөр нэг баримт энэ юм. Орос улс шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлж, мөргөлдөөнийг хүсэхгүй болохыг ерөнхийлөгч Д.Медведев болоод ерөнхий сайд В.Путин нэг мөр мэдэгдсэнийг Игорь Бунин сануулав. Тиймээс “хүйтэн дайны” эрин сэргэхгүй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>