Foto http://www.konkurs5zvezd.ru“Кватро” хамтлагийнхныг Оросын амралт сувилалын Сочи хотод аз ивээжээ. Москвагийн хөгжимчид энэ хотод нэрд гарсан юм. Тус хамтлагийнхэн энэ хотод зохиогдсон “Таван од. Интервидение” олон улсын залуу уран бүтээлчдийн уралдаанд нэгдүгээр байрт орж, тус уралдааныг шууд дамжуулсан Орос, ТУХН, Балтын тэнгисийн орнуудын олон сая үзэгчдэд танил болжээ. Хамтлагийн нэрнээс бие биенээсээ тэс өөр 4 хүнээс бүрдэж байгаа нь тодорхой. Хамтлагийнхан эвсэг хамт олон. Залуучууд бага байхаасаа найзалж, нөхөрлөжээ. Орос улсын найрал дууны урлагийн академийн анхны шат болох нэрд гарсан Москвагийн найрал дууны сургуулийн эрэгтэй найрал дууны хамтлагт тэд танилцсан байна. Хөвгүүдийн найрал дууны хамтлагт тэд дууны урлаг, найрал хөгжмийн уламжлал, орос болон гадаадын, ардын академийн хөгжим судалжээ. Залуу хөгжимчид багшийнхаа талаар өнөөдөр бахархан ярьж байна. Дэлхийд манайх шиг сургууль олдохгүй гэж Леонид Овруцкий тэмдэглэж байна. Энэ сургуульд хүүхдүүд 7 настайдаа элсдэг. Хүүхдүүд өдөржин сургуульдаа өнждөг. Үүнээс гадна концертод тоглодог. Хүүхдүүд 3-р ангиасаа насанд хүрэгчдийн найрал дуучдын хамтлагт дуулж, нэрд гарсан хөгжимчидтэй аялан тоглодог. Бид нэрд гарсан удирдаач, дэлхийн шилдэг найрал хөгжимчидтэй концертод оролцож байсан. Бид суралцаж байхдаа поп хамтлаг байгуулахаар сэдсэн юм. Залуусын энэ санааг багш нар нь сонгодог дуучдад хөнгөдөнө хэмээн үзэж, тэр бүр нааштай хүлээж аваагүй байна. Хамтлагийн дөрвөн залуу тэс өөр хоолойтой хэмээн Антон Сергеев ярьж байна. Тэд анхандаа хөгжмийн зэмсэггүй дуулж байсан. Бид бие биенээ сайн ойлгож, санаа нэг байдаг гэж Антон үргэлжлүүлэн ярив. Тиймээс хүмүүс биднийг ах дүү гэж ойлгох нь бий. Бид хамт суралцаж, ажиллаж байхдаа их дотноссон. “Кватро” хамтлагийнхан ижил хоббитой. Тэд дөрвүүлээ спортын хурдны төрлийн машин сонирходог. Тухайлбал Антон Боглевский гудамжны уралдаанд оролцдог бол Денис Вертунов мотоциклийн уралдаанд оролцох дуртай. “Кватро” хамтлагийнхан “эстрад-дуурийн” жанраар дуулдаг. Хамтлагийн гишүүд оросын хөгжмийн урлагийн уламжлалыг уран бүтээлдээ гол чиг болгон баримталдаг. Тэдний урын санд янз бүрийн чиглэлийн бүтээл байдаг. Тухайлбал хуучны романс, дэлхийд нэрд гарсан дууг шинэчлэн найруулсан дууг дахин дуулж байна. “Кватро” хамтлаг өнөөгийн байдлаар уран бүтээлтэй холбоотой сонирхолтой санал хүлээж аваад байна. Тухайлбал АНУ-д аялан тоглолт хийх тухай юм. Тэд 12-р сард Москвагийн томоохон концертын танхимын нэг Кремлийн ордонд концерт тоглоно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>