Засгийн газрын тэргүүн В.Путин энэ тухай парламентын олонх “Нэгдсэн Орос улс” намын бүс нутгийн төлөөлөгчидтэй уулзахдаа ийнхүү мэдэгдсэн билээ. Дэлхийн санхүүд системтэй үймээн дэгдлээ хэмээн В.Путин тэмдэглэсэн байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орон тэр дундаа америкийн санхүү, эдийн засгийн хангалтгүй бодлогосоос хямарал дэгдлээ. Орос улс их нөөц, сайн, идэвхтэй ажиллаж, өсч байгаа эдийн засаг энэ хямаралтай тулгарав. Тус улс худалдан авах чадвар, эдийн засгийн хэмжээгээр дэлхийд долдугаар байрт орж байна. Энэ бүхэн дээр улс төр, нийгмийн тогтвортой байдлыг нэмбэл бид хямаралыг итгэл төгс давахад бэлэн байгааг илтгэж байна. Манай улс дэлхийн эдийн засгийн нэг хэсэг учраас тодорхой дарамт мэдрэх нь гарцаагүй гэж В.Путин тэмдэглэжээ. Засгийн газрын тэргүүн уулзалтад оролцогчдод хийсэн бүхнээ сануулав. Энэ нь санхүүгийн байгууллагад олгох зээлийг нэг триллион 514 тэрбум рубль хүртэл нэмжээ. Барьцаат орон сууцны зээлийн агентлагийн анхны хөрөнгийг 60 тэрбум рублээр нэмжээ. Орос улсын хадгаламжийн банкийг үнэт цаасны зах зээлд үр ашигтай ажиллуулахын тулд санхүүгийн тус байгууллагад нэмж 60 тэрбум рубль олгосон юм. Төв банк банкны зайлшгүй нөөцийн сангийн хэмжээг 300 тэрбум рублээр буурулахаар шийджээ. Орос улсын эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдод Орос улсын засгийн газар нэмэгдсэн өртгийн татвараа нэг амиар бус оны эхэнд мөн оны сүүлч хүртэл цувуулж төлөх эрх олгосон байна. Энэ бүх арга хэмжээний дүнд хөрвөх чадвар, санхүүгийн боломж нэмэгдэж байна гэж ерөнхий сайд тэмдэглэв. Эцэст нь засгийн газар үнэт цаасны зах зээлд идэвхтэй ажиллахад нэмж 500 тэрбум рубль хуваарилжээ. Энэ мөнгөөр дутуу үнэлж, үнэ нь гарцаагүй өсөх үнэт цаасыг худалдан авах боломжтой юм. Орос улс нөхцөл байдлыг хяналтандаа авсан гэж хэлэхэд энэ бүх шийдвэр хангалттай гэж ерөнхий сайд хэлж байна. Дэлхийн санхүүгийн системд болж байгаа бүхнийг анхааралтай ажиглаж, шуурхай хариу арга хэмжээ авах нь чухал хэмээн тэр үзэж байна.