Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 63 дахь чуулганы үеэр Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хийсэн мэдэгдлийн гол санаа ийм байв. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ оны 5-р сарын 5-нд Берлинд хэлсэн санааг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тодорхой, дэлгэрэнгүй хэлэв. Тэр үед Хельсинк-2 хэлбэрийн евроатлантын аюулгүй байдлын тухай гэрээ боловсруулахыг санал болгосон юм. Олон улсын бодит амьдралд нийцсэн шинэ баримт бичгийг цаг алдалгүй, хойш тавилгүй батлах шаардлагатай байгааг цаг хугацаа харууллаа. Энэ хугацаанд ертөнц НҮБ-ын дүрмийг зөрчин, санаатай шаалтгаанаар АНУ Иракийн эсрэг халдан түрэмгийлэлтэй тулгарсан юм. Вашингтон болон түүний НАТО-ийн холбоотнууд олон улсын бүх хэм хэмжээг зөрчин нэг талын шийдвэрээр Сербийн Косовын хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийд салан тусгаарлах үзэлтэй тулгарч байгаа олон арван орон байгаа болохоор ийнхүү Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр аюултай нөхцөл бүрдүүлсэн билээ. АНУ бараг хувьчлаад байгаа Афганистанд терроризмын эсрэг хийж буй АНУ-ын тэмцэл төдий л үр нөлөөгүй байна. Оросын иргэд олноор оршин суудаг, мөн оросын энхийг сахиулагчид байрладаг Өмнөд Осетид Гүрж улс халдан түрэмгийлснээр НҮБ-ын дүрэм, олон улсын хууль дүрэмд хамгийн сүүлд маш эмзэг цохилт болсон билээ. Европын аюулгүй байдлын бүтэц Кавказд болсон үйл явдлын сорилд баттай зогсож чадсангүй. Нэг туйлт ертөнцийг цогцлуулахын төлөө байгаа, мөн дэлхийн улс орон, ард түмний хувь заяаг дангаараа шийдэх бодолтой байгаа АНУ Гүржийн армийг зэвсэглэж, сургаад, Саакашвилийн дэглэмийн түрэмгийллийг тогтоон барьж чадсангүй. Энэ бүхнийг харгалзаад Москва НҮБ-ын дүрэм, олон улсын хууль эрхийн үндсэн зарчмыг мөрдөх байр сууриа батлахыг бүх оронд уриалсан юм. Үүнд хүч үл хэрэглэх, хямарлыг тайван замаар зохицуулах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөх, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, нэг хэсэг орны аюулгүй байдалд хор хохирол учруулж бусад орны аюулгүй байдлыг бэхжүүлж үл болно. Олон улсын хуулиар нийтээр хүлээн зөвшөөрсөн, орлуулшгүй, цогц форумын хувьд НҮБ онцгой чухал хэмээн Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ зорилгоор тэмдэглэсэн юм. Үүний хүрээнд дэлхийн хамтын нийгэмлэгийн тулгамдсан асуудлаар шударга, нээлттэй, “хоёр нүүргүй” мэтгэлцээн явуулах шаардлагатай байна. Ялангуяа Орос улс онцгой сонирхож байгаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын орон зайд өрнөж байгаа үйл явдлыг хэлэлцэхэд Москва бэлэн байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>